Нууц мэдээллийн уурхай

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд Б.Бурмаагаас бусад нь “юу ч мэдэхгүй” гэнэ

Нийтэлсэн: 2015-06-16 03:04:33

Удирдах ажилтны ажлын арга барил ёс зүйн тухай яригдах болсон. Тэр тусмаа төрийн байгууллага болон төсвөөс санхүүждэг байгууллагад энэ тун ч их хурцаар тавигддаг.  Дарга хүн дарангуйлагч бус харин харин манлайлагч байх хэрэгтэй. Тухайн байгууллагад ганцхан даргын дуу хоолой үзэл бодол зонхилох ёсгүй бусад нь саналаа илэрхийлэх эрхтэй байдаг. Дарга энэ боломжийг хаах бус харин ч нээж өгмөөр атал “Өнөр бүл” төвийн  Захиргаа хяналтын хэлтсийн экс дарга М.Ч-д тэр нөхцөл  хаалттай байсан гэнэ. Тэрээр ажлаас хууль бусаар халагдсанаас гадна Б.Бурмаа даргыг хамт олны өмнө уучлал гуйх, нэр төрийг нь сэргээж өгөх шаардлага тавьсан аж. М.Ч нь саяхан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаасаа халагджээ. Гэхдээ төвийн дарга нь чамайг хална хэмээн гурван сар дарамталсан гэжээ. Мөн эн санаагаа байгууллагынхаа ажилчдын өмнө ил тод харуулдаг гэнэ. Намайг хурал дээр үг хэлж үзэл бодлоо илэрхийлэхээр “чи юу мэддэг юм дуугүй бай” гэх мэтээр ажилчдын өмнө нэр хүнд унагаадаг хэмээн Захиргаа хяналтын хэлтсийн дарга асан гомдолдоо дурдаж. Төвийн гол хэлтсийн даргын хувьд хурал дээр асуудал дэвшүүлэх, ярих бүрэн эрхтэй баймаар юм. Дарга хүн доод албан тушаалтандаа дургүй таагүй ханддаг байж болно. Гэхдээ түүнийгээ хувь хүний нэр хүндийг бусдын өмнө унагах, гутаах маягаар илэрхийлэх нь удирдах ёс зүйд таарахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төвийн даргадаа дуугаа хориулж юм мэддэггүйгээрээ дуудуулдаг хэлтсийн даргыг бусад ажилтнууд нь хүндлэхгүй харин ч үл тоомсорлох биз. “Надтай уулзвал ажлаас халагдана гэж хүмүүс ойлгодог болсон, чиний хүн, миний хүн гэж байгууллагыг хоёр хуваасан” хэмээн экс дарга мэдүүлж. Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл”  төвд 2-18 насны нийт 200 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, хараа хяналтгүй, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, сэтгэцийн өөрчлөлттэй өрхийн хүүхдүүд өсөж, хүмүүжин, сурч хөгжиж, амьдарч байдаг. Энэ чухал газрыг удирдах хүн ур чадвартайгаас гадна удирдах ажилтны ёс зүйтэй байх хэрэгтэй.


 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших