“Мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ын данс андуурч шилжүүлсэн 100 мянган еврогоос “Төгс зангилаа” компаний захирал завшжээ
Нийтэлсэн: 2015-06-16 02:29:12
Нягтлан бодогч хүн данс тоо андуурах ёсгүй. Тэр тусмаа мэргэшсэн нягтлан бодогч бүр хариуцлагатай байр ёстой. Гэтэл “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ынхан том андуурч бүхэл бүтэн 100 мянган еврог буруу хүн лүү шилжүүлчихжээ. “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” нь Итали улсад болох Дэлхийн нягтлан бодогчдын их хуралд оролцох 104 хүний нүсэр том баг бүрдүүлжээ. 104 хүний онгоцны тийз зочид буудлын үнэ нь илүү ч үгүй дутуу ч үгүй 100 мянган евро болж. Энэ нь бараг 200 гаруй сая төгрөг агаад мөнгөтэй л газар бололтой. Институтын захирал Ч.Чимэдсүрэнгийн тушаалаар нягтлан Оюунчимэг нь гадаадад ажлыг нь хариуцсан хүн рүү нөгөө 100 мянган еврог шилжүүлжээ. Гэтэл хэд хоногийн дараа мөнгө ороогүй байна гэсэн хариу ирсэн гэнэ. Шилжүүлэг хийсэн Төрийн банк руугаа яритал тэр дор нь шилжүүлэг хийсэн, еврогоос евро тул асуудалгүй гэжээ. Гэтэл гадаадаас дахин ярьж мөнгөө нэхсэнд нягтлан нь сандарч тэр оройдоо ажил дээрээ хонон Монголын бүх банк руу ярьж байж нэр нэгтэй өөр хүний дансанд орсон болохыг тогтоожээ. “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-д хоёр Энэбишийн данс байж таарч. Нэг нь гадаадад амьдардаг институтын гадаад ажлыг зохицуулдаг Б.Энэбиш, нөгөө нь урьд нь багшилж байсан Д.Энэбиш гэнэ. Харин нөгөө 100 мянган евро экс багшийн ХААН банкны данс руу гүйгээд орчихжээ. Ижил нэртэй ч овог өөртэй хүний данс руу орсоныг мэдмэгцээ тэр дор нь Д.Энэбиш рүү ярьж. Гэтэл тэрээр утсаа авсан ч холбогдолгүй тасалж институтын удирдлыгыг ухаан алдуулах дөхөж.. Дэлхийн нягтлан бодогчдын их хурал Монголын мундаг 104 төлөөлөгчдөөр дутах аюултай болсон тул шууд цагдаад мэгэгдэн Д.Энэбишийг саатуулсан гэнэ. Институтынхан цагдаа дагуулан бүх банкаар орж “тараан байрлуулагдсан” мөнгөө хурааж цуглуулж авч. Бэлнээр гаргуулахад банк шимтгэл авах гээд байсанд тэр дор нь нэрийн данс нээлгэн шилжүүлж байж Хуучнаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн дэргэдэх Худалдаа хөгжлийн банкинд очиж Энэбишийн хувийн дансанд байршуулсан 59.2 мянган евро, Хас банкинд Наранбаатарын найз охины нэр дээр байршуулсан данснаас 60.0 сая төгрөг, бас 400 еврог авчээ. Бүх банкаар ороод алдсан 100 мянган евроныхоо 85 мянгыг л олж авчээ. Гэхдээ сул орж ирсэн их мөнгийг авсан хүн нь “Төгс зангилаа” компаний ерөнхий захирал Б.Н байжээ. Д.Энэбиш нь энэ компанид гүйцэтгэх захирлын алба хашдаг гэнэ. Ерөнхий захирал “...орой 20 цагийн үед манай компанийн гүйцэтгэх захирал Энэбиш Хан-Уул дүүрэг дэх Хаан банкны салбараас гаднаас их хэмжээний мөнгө орж ирсэн байна, ийм мөнгө орж ирэх ёстой юу гээд асуугаад байна гэж над руу утсаар ярьсан, манай компани үзлэг оношлогооны төв байгуулахаар төсөл дээр ажиллаад, уг төслийн ажлын санхүү болон Монгол дахь үйл ажиллагааг хариуцахаар гэрээ байгуулсан байсан, түүний бэлтгэл ажлын мөнгө гэж орж ирэх ёстой байсан тул би өөрийнхөө данс болон гүйцэтгэх захирал Энэбишийн дансны дугаарыг өгч байсан, энэ талаар би Энэбишд хэлээд сайн лавлаж асуугаарай гэсэн, буцаад Хаан банкны салбар руу холбоо барихад Монгол банкаар дамжиж гаднаас орж ирсэн мөнгө юм шиг байна, энэ мөнгө нь монгол төгрөгийн дансаар орж ирсэн байна, еврогийн данс нээлгээд аваарай гэсэн, маргааш нь 10 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх Хаан банкны салбар дээр очиж ахлах теллертэй нь уулзахад шилжүүлгийнх нь утга нь гадаад утгатай юм байна, еврогийн данс нээлгээд шилжүүлж авах боломжтой гэсэнд тэр өдөртөө Энэбиш бид хоёр данс нээлгэж, миний данс руу шилжүүлээд, гүйлгээний шимтгэлд 300-400 евро суутгуулсан, Хаан банкны төвөөс бэлэн евро авсан, тэгээд тодорхой хэдэн хүмүүст өглөгөө өгье гэж бодоод мөнгийг зарцуулсан, шилжиж ирсэн гүйлгээний утгыг харахад хотел гэсэн утга байсан, дөрөв хоногийн дараа орой 18 цаг өнгөрч байхад манай дүү залгаад Энэбишийг цагдаа нар гаргахгүй байна, таныг өөрийг чинь ир гээд байна гэсэн, цагдаагийн хэлтэс дээр очиход цагдаагийн өрөөнд Энэбишийг саатуулж, уйлуулж хүч хэрэглэсэн байдалтай байсан. юу болоод байгаа талаар асуухад 100 мянган евро залилсан гэсэн, манай компанитай харилцаатай байсан 2-3 компанийн захирлуудын гэрээр ороод, Энэбиш захирлыг залилан хийгээд алга болчихлоо, олж өг гэсэн байдлаар харьцсан байсан. мөн тухайн үед банкин дээр байхад хүч хэрэглэж байсан” гэжээ. Б.Н нь 100 мянган еврог шимтгэлийг нь хасуулаад 99.699 еврог өөрийнхөө шинээр нээлгэсэн еврогийн данс руу шилжүүлж авсан байжээ. Тэр өдрөө 69 мянгыг нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлжээ. 30 мяныг нь монгол мөнгөөр солиулан 69 сая төгрөг болгоод гурван хүнд өгөх 4-17 саяын өрөө дарсан гэнэ. Тэрээр нэлээд чанга эр аж. Өөрийгөө гэм бурууг хүлээгээгүйгээс гадна үлдэгдэл 14 мянган еврог төлөхгүй гэжээ. Харин ч “Мэргэшсэн нятлан бодогчдын институт”-ынхан Д.Энэбишд хүч хэрэглэсэн хэмээн гомдол гаргаж. Сонирхолтой нь Б.Н, Д.Энэбиш нар нь нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс гэнэ.
NUUTS.mn