Нууц мэдээллийн уурхай

“Сурталчилах сурталчилуулах” буюу Ц.Оюундарь VS Ц.Уртнасан

Нийтэлсэн: 2015-06-15 06:00:24

Төсвөөс санхүүждэг хоёр том байгуулагын дарга “сурталчилсан, сурталчилуулагүй” хэмээн зад маргалдаж байна. Бүр хуулийн байгууллагад хүртэл хүрч.  Үүний цаана төсвийн 14 гаруй сая төгрөг яригдаж байна. МҮОРТ нь НДЕГ-аас сурталчилгааны хөлсөө нэхээд авч чадахгүй байгаа гэнэ. Энэ бүр 2011 оны явдал аж. НДЕГ нь өөрсдөө гуйж захиалга өгөн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр 2 минутын хугацаанд 18 удаагийн мэдээлэл явуулж 5 сая төгрөг, тус бүр 30 секундын 110 шторк /реклам/ явуулж 19 сая төгрөг, захиалгат нэвтрүүлэг 20 минутаар 4 удаа 8 сая төгрөг, баримтат кино 30 минутаар 1 удаа 15 сая гэх мэтээр үнэ хөлсөө тохирон нийт 47 саяын гэрээ байгуулжээ. Урьчилгаанд нь 28  сая төгрөг өгөөд үлдэгдэл дээнээ унжжээ. Гэтэл телевиз нь бүх үүргээ нэгбүрчилэн биелүүлж НДЕГ-ыг сайхан сурталчилж өгсөн гэнэ. Харин Ц.Уртнасан Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Ц.Уртнасан манайхыг бараг сурталчилаагүй гэж маргажээ. МҮОНРТ нь урьдчилгаа авсан ч гүйцэтгэсэн тайлангаа нэг ч удаа ирүүлээгүй, энэ тухай баримт байдаггүй. Мөн гэрээнд заасан хугацаанд шторк, нэвтрүүлгүүдийг цацах цагийг хэлдэггүй байж. “Захиалгат нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэх” ажлыг 3, 4, 9, 10 дугаар сард 8 сая, “Баримтат кино бэлтгэн нэвтрүүлэх” ажлыг 4-р сард 15 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн ч уг ажлыг тасалдуулсанаа “Итгэл даасан он жилүүд” гэсэн бэлэн баримтат киног цацсан гэдэг утгаар хаасан хэмээн НДЕГ-ын эрхэм дарга хилэгнэжээ. Гэтэл гэрээ ёсоор хөдөө орон нутагт кино авах баг ажиллан тухайн аймгуудын аль нэг хэлтсийн үйл ажиллагаа болон иргэд, даатгуулагчдын санал сэтгэгдлийг илэрхийлсэн зураг авахаар тохиролцсон ч байсан гэнэ. Энэ нь наанаа хоёр байгууллагийн хэрүүл мэт харагдавч цаанаа төсвийн мөнгийг үрсэн том зардлын асуудлыг нууж байгаа юм. Сүүлийн үед төрийн байгууллагууд яам тамгын газар уралдан өөрсдийгөө сурталчилдаг болж. Ихэнхи яам кино хийгээд байна. Эмч нар онцгойнхон, хилийнхэн урт сериалтай болсон бол С.Эрдэнэ сайдын салбарыг магтсан “Хоймор өнжих нар” гэдэг цуврал үзэгчдийг ид залхааж байна. Киноны ерөнхий зөвлөх нь сайдтай өөрөө аж. Бараг л  төрөөс өгдөг тэтгэвэр тэтгэмжийг тайлбарласан  нь агуулгатай бөгөөд иргэд С.Эрдэнэ сайдын цэргүүдийг “ямар буянтай ажил хийдэг хүмүүс вэ” гэхчилэн магтана. Хэрвээ халамжийнхан өөрийн халааснаас өгч байгаа бол үнэхээр буянтай хэрэг л дээ.  Хилийн цэргийн “Босго тотго” киноноос МҮОНРТ нэлээд их мөнгө “унагасныг” аудит тогтоож байсан. Цаашид энэ мэтээр төсвийн хөрөнгө зарцуулдагийг зогсоох цаг болж.


 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших