Нууц мэдээллийн уурхай

“Орифлейм Монгол” компани 13 жил ажилласан ажилтнаа “тарган” хэмээн халжээ

Нийтэлсэн: 2015-06-15 05:31:39

Монголд хүнийг яс үндэс, шашин шүтлэг болон гадаад төрх гэх мэтээр ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах хориотой. Тэгвэл гадаад үзэмж буюу тарган туранхайгаасаа болоод халагдсан гэх хэрэг алдарт “Орифлейм” компанид дэгджээ. Бүр хэл амаар доромжлуулсан хэмээн халагдсан ажилтан шүүхэд гомдоллож.  Тэрээр тус компанид туслах, оператор, дараа нь бараа материалын няраваар тамралтгүй 13 жил ажиллажээ. Гэтэл хаврын эхээр “…манай захирал намайг дуудаж уулзаад ажлын хариуцлага алдсан, ажлаа хийж чадахгүй зэргээр намайг хэл амаар доромжилж, ажлаас гарах өөрийн хүсэлтээ бичиж өг гэсэн. Ямар учраас гэдгийг би ойлгоогүй. Ажлаа муу хийсэн. Өөрийн хүсэлтээр ажлаас гар гэсэн, даргын өрөөнөөс гараад ажлаас гарах өргөдлөө нарийн бичгээс цаас аваад бичиж өгсөн. Намайг үг хэлүүлэхгүй, загнасан учир хүсэлтээ захирлын хэлсэний дагуу бичсэн” гэжээ. Харин өмгөөлөгч нь “…ажлаа хийгээд явж байтал ажлын асуудлаар дарга дуудаж байгаа юм байна гээд яваад ортол чи ажлаа хийж чадахгүй байна, компанийн нүүр царай болж чадахгүй, тарган байна, гахай зэргээр доромжилоход энэ хүн шоконд орсон. Тушаал дээр өөрийн хүсэлтийг үндэслэж гэж бичээд байгаа боловч Д нь ийм, ийм зөрчил шалтгааны улмаас энэ хүн цаашид ажиллах боломжгүй болчихсон юм. Эд хөрөнгийн бүртгэлийн дагуу хүлээн авч баталгаажуул гэсэн боловч үүний огноо нь зөрүүтэй байдаг… Ажил хүлээлцэх баримт гээд нэг зүйл байгаа боловч энэ баримт дээр миний үйлчлүүлэгчийн гарын үсгийг дууриалгаад зурсан байгаа….” гэжээ. Монголын топ гэгдэх том компаний хэн гэдэг захирал нь арван хэдэн жил ажилласан ажилтнаа “баярлалаа” гээд халахын оронд “гахай, бүдүүн, компаний нүүр царай биш” гэх зэргээр доромжилсон нь нууц хэвээрээ үлдэж.  Хэрвээ нүүр царайдаа тулах юм бол арын албан ажилладаг нярав биш олны өмнө гардагаараа компаний захирал л өөрөө жинхэнэ “нүүр царай” баймаар юм…Манай үндэсний компаниудад өдгөө яригдаад “компаний соёл” гэгч зүйл нэвтрэх яагаа ч үгүй байна.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших