Нууц мэдээллийн уурхай

Б.Сарандаваа гүн ухаантан С.Молор-Эрдэнэ нараас 150 сая төгрөг нэхжээ-1

Нийтэлсэн: 2015-06-12 03:38:37

Шашин шүтлэг шинжлэх ухаан хоёр халз тулсан нэгэн хэргийг шүүх шийдвэрлэжээ. “Монгол Аура энергийн Төв”-ийн ажил хэргийн болон тус төвийн тэргүүн Б.Сарандаваа гь  нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хэмээн гүн ухаантан С.Молор-Эрдэнэ, “Ийгл” ТВ болон Эрэн сурвалжилах сэтгүүл зүйн нийгэмлэгээс 150 сая төгрөг нэхжээ. Тэрээр Ийгл” ТВ нь 13 чиглэлээр, С.Молор-Эрдэнэ 7 чиглэлээр, Б.Даваасүрэн 3 чиглэлээр нийт 23 чиглэлээр “Б.Сарандаваа намайг “мөнгө дууддаг” худлаа тарни уншиж, ард олны мухар сүсэг дээр тоглож үндэслэлгүйгээр мөнгө олж байна гэж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, уг нэвтрүүлэг нь үнэн зөв бодит байдалд нийцэж байгаа эсэхийг нягтлахгүйгээр “Ийгл” ТВ олон нийтэд буруу ташаа мэдээ түгээж, “Монгол Аура энергийн Төв”-ийн ажил хэргийн болон тус төвийн тэргүүн Б.Сарандаваа миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон” гээд хохирлоо “Ийгл” телевизээс 100 сая, С.Молор-Эрдэнээс 30 сая, Б.Даваасүрэнгээс 20 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. “ Монгол Аура Энергийн Төв”  нь хийдийн тайлбарлагч, энергийн засалч, нарийн бичиг, зохион байгуулагч, менежер, зурхайч багш, лам нар, заслын багш, ЗЧХА дарга, орчуулагч, их эмч, сувилагч, касс, ресепшин, тогооч, мужаан, хуулийн зөвлөх зэрэг нийт 10 гаруй ажилтантай, Б.Сарандаваа нийгмийн даатгалын шимтгэлийг сард бүр төлж, цалинжуулан ажиллуулдаг гэнэ. Tyc энергийн төв нь 1993 оноос эхлэн иргэдийнхээ сайн сайхны төлөө эрүүл мэнд, ажил үйлс бүтээх засал ном, зурхай төөргийг тоон зурхайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үзэж 21 жилийн дотор 250 мянган хүнд үйлчилсэн. Манай төв нь 21 аймаг, 51 сумдаар 3 жил дараалан тойрч хөдөөгийн хөдөлмөрчиддөө лекц, бясалгал хийж мөн Япон, Америк, Македони зэрэг оронд лекц уншжээ.  Б.Сарандаваа  нь  2011 онд 4 давхар “21 Дарь-Эхийн Бодлын Орон буюу Түлхүүр Хийд”-ийг өөрийн болон сүсэгтэн олныхоо хандивийн хөрөнгөөр босгож Монгол түмэн минь амар амгалан, эрүүл энх, урт удаан наслаж, хийморь лундаа нь дээшээ байж сайн сайхан зүйлээ даатгаж байх болтугай хэмээн бүтээсэн гэнэ.Лекцний тасалбарын үнийн 10 мянган төгрөг нь буяны үйлсэд зарцуулагддаг, 21 Дарь-Эхийн хийд нь ард түмэндээ үнэгүй үйлчилдэг Б.Сарандаваа нь 2005 онд “Сэтгэл Судлалын Уламжлалт арга” сэдвээр философийн доктор хамгаалсан. 2000-2004 онуудад  2500 хүн хоёр тэнхлэг бүхий тойргоор сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх нь илүү тохиромжтой гэж үзсэн нь сэтгэлийн хөдөлгөөнийг оношийн хэмжүүрээр хийсэн гэнэ. Б.Сарандаваа нь 2009-2013 онуудад 2500 хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан "аэигаар нь үзэж, 12 жилийн жил орох мөчлөг, мэнгэ голлох 10 жилийн мөчлөг, :агацлын үүд нээгдэх цөвтэй насны мөчлөгүүдэд өөрөөр хэлбэл гүмэг наснуудад » хамсраар нь махан биеийг засах судалгааны ажпыг хийжээ. Мөн онуудад 2500 хүнд ханийн тэнгэр дуудаж өгч. Мөн төдий тооны хүнд үрийн заяа дуудсан бол “Үл хөдлөх хөрөнгөтэй болох, авах, зарах судалгаа”-г таван жилд 2500 хүнд хийжээ. Японы эрдэмтэн Эмото Мусара ирж Усны бясалгал хийсэн, Японы эрдэмтэний хүү Эмото ... ирж “Үүлийг өөрийнхөө бодлыг эерэгээр хуримтлуулан үүлэн дээрээ төвлөрч олон хүний эерэг энергээр үүлийг хөөх “ тоглолт хийсэн, Солонгосын доктор Пан Сүн ирж өөрийн өвчнийг , сөрөг муу бодлуудыг яаж өөрийн биеэс гаргах, байгаль дээр бясалгал хийх талаар дэлгэрэнгүй сургалт явуулсан, Английн Карма Чига Хүн дотоод сэтгэлээ ариун байлгаж чадвал бүх зүйл хүссэн ёсоор бүтдэг, байгаль дэлхийтэйгээ ойр байж бясалгал хийх ашиг тусын талаар сургалт явуулсан байна.Энэ хугацаанд 4500 хүнийг эмчлэж энергийн эмчилгээний бичиг баримтан дээр үндэслэн бясалгалын хүчээр бүгдийг нь эдгээсэн гэнэ. Лекцийг уншихын тулд 3200 ширхэг билетийг 15 хоног өдөр шөнөгүй сууж, 11 төрлийн нэр бүхий зүйлсийг уутлан хавсаргаж бэлддэг. Хийдийн лам нар 3200 ш билетийг, билетэд хавсаргасан бүх зүйлийг шүншиглэн аравнайлдаг. Лекц унших бүрдээ тухайн лекцны сэдэвт тохируулан гарын авлага, ном товхимол зэргийг байнга дагалдуулан өгч өөрсдийн биеэр ажлаа бүтээх, биеэ эмчлэх, бясалгал хийх арга замыг нь зааж өгдөгөөрөө бусдаас ялгаатай байдаг. Зөвхөн нэг удаа лекц уншихад л билетэнд 16 мянган зүйл савлагдан үдэгдэж, уутанд хийх 25, 55, 108-н зүйл бэлтгэхэд 96 мянган ширхэг зүйлийг савлаж уутлан ажилчид оройн 20 цагаас хойш шөнийн 03 цаг хүртэл сууж билетийг бэлтгэн хийдэг гэнэ. Гэтэл сурвалжлагч Л.М нь “…Дэлхий сөнөнө” гэр барьж хөдөө гарахийг зөвлөсөн юм. Иймээс Сарандавааг “мөрөөдлийн багт орууллаа” гэжээ. Харин С.Молор-Эрдэнэ нь ”…Тэр Сарандаваа авгай Японд очоод юм уу, Америкт очоод тийм үү? Мөнгө түрийвчээ бариад гараад ирвэл шоолж хөхрөлдөнө шүү дээ” гэж телевизээр хэлээд өөрөө шоолж инээж байжээ.  “Ийгл” телевизээр Б.Сарандаваа намайг болон “Монгол Аура Энергийн төв”-ийн олон жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлийг оргүй хоосон худал зүйл мэтээр ярьж олон нийтэд худал ташаа буруу ойлголт төрүүлж, "Мөнгөний том шоу” хийдэг мэтээр нэвтрүүлэг хийж, уг нэвтрүүлгээр тайлбар хийсэн С.Молор-Эрдэнэ, Б.Даваасүрэн нар ч уг нэвтрүүлэг бодит байдалд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгөлгүй өөрсдийн санаан зоргоор бусдын нэр төрд үндэслэл, нотолгоогүйгээр олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл ашиглан халдаж байгааг хууль бус гэж үзэж байна. Ийнхүү худал нэвтрүүлэг гарснаас хойш Б.Сарандаваа болон "Монгол Аура Энергийн төв"-ийн ажил хэргийн нэр хүндэд муугаар нөлөөлж, олон нийтийн зүгээс өгөх үнэлэмж буурсан болох нь интернэт мэдээллийн сүлжээ болон бусад мэдээлэлийн хэрэгсэлүүдээр цацагдсан нийтлэл, сэтгэгдэлүүдээр давхар нотлогдож байна” хэмээн гомдолдоо баталжээ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших