Нууц мэдээллийн уурхай

ИНБ Ч.Сайханбилэгийг огцруулаад зогсохгүй хариуцлага хүлээлгэхийг шаардлаа

Нийтэлсэн: 2015-06-11 04:42:02

ИНБ-ын журмын нөхөд бид Монгол орныг мохол мөхлийн замд оруулж буй ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үлэмжийн их гай барцад арилан тонилох үйл бэлгэдэл болгож, сор залах ёслолыг үйлдэж байна! Хайрт Монголоо гэсэн сэтгэлгүй, харь эздээ гэсэн зүтгэлтэй энэ хүний дүрсийг шатаан, золигт гаргах зан үйлийг үйлдэж байна! Монгол улс үндэстний оршихуй, язгуур эрх ашгийг бусниулан сүйтгэж буй ийм ерөнхий сайдыг хүлцэхгүй гэсэн эсэргүүцлээ энэ зан үйлээр илэрхийлж байна! Бид олон хууль зөрчсөн, үл бүтэх ерөнхий сайдыг гэсгээн цээрлүүлэх ёстой гэдгийг энэ ёслолоор мэдэгдэж, энэхүү бэлгэдлийн шийтгэлийг оногдуулан гүйцэтгэж байна !
2014.10.20-нд Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) Шинэчлэлийн ЗГ-ыг огцрохыг шаардан хэвлэлийн хурал хийхдээ, Н.Алтанхуягийн баруун гар болох, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг мөн л огцрохыг шаардаж байсан. Н.Алтанхуягийн ЗГ-ын муу муухай бүхнийг Ч.Сайханбилэг хийлцсэн.
Тиймээс ИНБ-ууд бид 2014.12.8-нд Ч.Сайханбилэгийн ЗГ байгуулагдах гэж буйг эсэргүүцэн хэвлэлийн хурлаар мэдэгдэж байв.
2015.1.17-нд ИНБ-ууд Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг огцор хэмээн шаардаж хэвлэлийн хурал хийсэн. Учир нь, Ч.Сайханбилэг "Монголын ард түмнийг Дэлхийн дайны үе шиг хандивлаж, бүсээ чангалж амьдар" гэж шаардаж, "Монгол улс удахгүй дампуурна, ямар ч хөрөнгө мөнгө байхгүй, нэг ч барилга эхлүүлэхгүй, нэг ч юм хийхгүй, гагцхүү Оюутолгой, Тавантолгой, Ноён уулыг харьд өгнө" л гэж мэдэгдэх болсон.
Тэр нь ч биелж байна. Монголын ард түмний амьдрал улам доройтож, дэлхийн 2-р дайны үеийнх шиг нөхцөл байдалд улам улам ойртож байна. Монгол улс дампууралд тулж, үүний улмаас Стендбай гэх сөрөг үр дагавартай, онцгой зээлийг авах гэж байна. ЗГ ард түмэнд хэрэгтэй нэг ч юм хийсэнгүй. Гаргасан алтыг нь худалдаж авах л болзолтойгоор Ноён уулыг харьд өгөх асуудал бараг шийдэгдсэн.  Гадны талын өрийг Монголын баялгаар барьцаалж дарах, Монголд төлөх өр төлбөрийг нь хүчингүй болгох, 2048 он хүртэл татвар авахгүй, Монголын талаас хянах, үг хэлэх эрхгүй болох зэргийг тусгасан, Оюутолгойг харьд бүрэн бэлэглэх Дубайн нууц гэрээг байгууллаа.  Тавантолгойг Оюутолгойгоос ч дор байдалтайгаар яаравчлан шийдвэрлэх гэж байна. Сайханбилэгийн ЗГ Монгол улсын газар нутгийг чөлөөтэй хувьчилж, зарж наймаалж, харийнханд эзэмшүүлж бэлэглэж болох Газрын хуулийг зүтгүүлэн улайрч байна. Ураны олборлолыг бүрэн хэмжээтэйгээр эхлүүлж, аймшигт хөнөөлийг нь олон дахин нэмэгдүүлэх гэж байна. Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх ЗГ нь Монгол улс үндэстний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой аюул учруулсан олон гэмт хэргийг үйлдээд байна. Тийм учир ИНБ-ын журмын нөхөд бид ЕС Ч.Сайханбилэгийг огцрохыг, хууль хяналтын байгууллагууд түүнд эх орноосоо урвасан, авлига хээл хахуульд холбогдсон, ард түмнээ хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлүүдээр хатуу цээрлэл шийтгэл хүлээхийг шаардаж байна гэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших