Нууц мэдээллийн уурхай

Дорнодын АН-ын экс дарга Г.Болдбаатар хуурамч тамгаар 50 гаруй сая төгрөг “босгосон” хэрэгт шалгагдаж байна

Нийтэлсэн: 2015-06-11 03:41:03

Зүүн бүсийн хөгжлийн төв гэгдэх энэ аймгийн АН доторхи бужигнаан одоо л  учраа олж байх шиг байна. Нэг хэсэг хоёр дарга хоёр ч тамгатай явсан. Хоёр даргын учрыг олоогүй бол давхар дээлтэй Р.Бурмаа сайд Дорнодын АН-ын дарга гээд давхар дээл дээрээ ахин нэг тэрлэг нөмрөөд халууцаад хөлсөө гоожуулж явах байлаа. Саяхнаас цагтаа сайд хатагтайн “холбоотон” байсан АН-ын экс дарга Г.Болдбаатар нь нэлээд ноцтой хэрэгт холбогдсон тухай шуугиан дэгджээ. Эрхэм экс дарга бас экс зөвлөхийг хуурамч тамга ашиглан 50 гаруй сая төгрөг босгосон хэрэгт бүр сэжигтнээр байцаагдаж байгаа сурагтай. Нэг хэсэг хоёр даргатай явсан тул тамга нь ч хоёр байж. Хоёр тамга гэхээр нэг нь хуурамч нөгөө жинхэнэ байж таарна. Тэгвэл хуурамч гэх тэр тамгийг Г.Болдбаатар хуулийн байгууллагад хураалгаагүй бололтой. Харин ч хэсэгтээ сайхан ашиглаад “мөнгө босгосон” гэнэ. Тэрээр аймгийн экс Засаг дарга С.Ганбатын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Засаг дарга нь тэрхүү тамганд нь “итгээд” төсвийн 22 гаруй сая төгрөгийг өгсөн хэрэгтээ бас шалгуулж байгаа тухай яриа гарчээ. Энэ хэрэгт нь аймгийн АН-ын “том лидер” Болдсайхан бас орооцолдсон бололтой. Түүнээс гадыа экс намын дарга ахин 20 илүү саяыг нөгөө тамгаа ашиглан “босгосон” гэнэ. Ийнхүү хуурамч тамга нь нийтдээ 50 саяын  “үнэд” хүрсэн гэнэ. Тамга хуурамч болохыг шүүхийн кримналистикийн шинжилгээрээр тогтоосон тухай шуугиан дэгджээ. Энэ нь сонгуулийн өмнөх жилд Дорнодын улстөрийн бужигнаанд тос нэмсэн хэрэг болж. Ер нь энэ аймгийн АН, МАН-д ямар ч хэрэгт холбогдсон “уснаас хуурай” гардаг Уулаа Болдоо мэтийн нөхдүүд дархлагдаад байгаа. Харин АН-ын экс даргын холбогдсон гэх хуурамч тамганы хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших