Эхнэр нөхөр хоёр яавал мөнгөнөөс болж муудалцахгүй байх вэ ?
Гэр бүлийн хэрүүл маргааны үндсэн шалтгаан нь мөнгө, санхүү гэдгийг судлаачид тогтоосон. Бүр ноцтой зөрчилд ч хүргэдэг. Тэгвэл эхнэр нөхөр хоёрт хэл амгүй санхүүгийн маргаанаа зохицуулах боломж байсаар байдаг.
-Юуны урьд зориуд цаг гарган мөнгө санхүүгээ ярилц. Мөнгө бол хэдхэн минутанд яригдах асуудал биш хангалттай цаг зориулах хэрэгтэй
-Аль болох нээлттэй илэн далангүй бай. өр шир, өглөгө авлагаа нууж хаалгүй хэлэх нь зүйтэй
-Яригаа хурцатгах, дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Тийм тохиолдолд бие барь, хэрвээ чанга чанга дуугараад эхэлбэл санхүүгийн асуудлаа шийдэж чдалгүй харин ч хэрэлдээд дуусдагийг анхаар.
-Гэрийнхээ төсөвтэй холбоотой санхүүгийн бичиг баримтаа гаргаж нэг бүрчилэн үз, ялангуяа бие биендээ зарлага гаргснаа, өр тавьснаа баримтаар батал, энэ нь итгэлцлийг бэхжүүлнэ.
-Гэр бүлийн төсвөө хамтарч зохио, хэн байр гэрлийн мөнгө төлөх, хэн нь хүнс худалдан авахыг яг таг тодорхой болго
-Бие биендээ хувийн хэрэгцээнд зарцуулах төгрөг буюу халаасны мөнгө гаргаж өгч бай.
Гэр бүлийн санхүүгийн маргааны цаана илүү ноцтой асуудал болох өрхийн хэрэглээний дутагдал хомсдол нуугдаж байдаг. Харин гайтай мөнгө л тэр шархыгсэдрээгч шалтаг болдог гэнэ.
NUUTS.MN