Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгийн залуус Увсаас шилжин ирэгсдийг архи авч өг гэснээс том зодоон гарчээ

Нийтэлсэн: 2015-06-10 04:27:40

Монгол хамгийн нутгархаг хүмүүс гэвэл Увсынхан байх. Алдарт “UBS” фракцаас эхлээд Наадмын дэвжээн дээр жил өнжилгүй шахам дуулагддаг увсын бөхчүүдийн “Увс нуур” дуу гээд л… Гэтэл хамгийн нутгархаг нутгийнхан Увсаа орхин төв рүү нүүсээр байгаа. Увсын олон иргэд Булган Сэлэнгэд шилжин ирж суурьшсан. Үүнээс болж “уугуул нутгийнхан” болон “увс хүмүүсийн” дунд их бага зарчил гардаг болж. Иймэрхүү шалтгаантай нэлээд ноцтой хэрэг саяхан Сэлэнгэд гарчээ. Сэлэнгэ аймгийн Сант сумын залуус болох Б.Э, Л.О нар нь Сант сумын нутаг Хойд булаг гэх газарт иргэн Б.Н-г, мөн өдрийн орой Сант сумын төвд Л.О-тай Т.Б-г  дуудан архи авч өг гэж зодож танхайрчээ. Хохирогч нар нь бүнд “увс хүмүүс” байж. Б.Н нь  “...хадлангийн талбай дээр өвс бухалдах санаатай очитол сэрээ байхгүй байсан тул сэрээ асуухаар очиход Э нь над руу хандаж өвс бухалдах гэж ирсэн юм бол сэрээгээ авчирахгүй яадаг увсак бэ, та намайг таних уу гэж асуухад нь чи Б-гийн  хүүхэд байна, аав чинь шоронд байгаа биз дээ, чи иймэрхүү байвал бас шоронд орно доо  гэж хэлэхэд тэр залуу та юу яриад байгаа юм бэ, хүн зүгээр байхад зүгээр байгаарай гэсэн. Тэгэхээр нь чи настай хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нэг нарийвтар гишүү газраас аваад намайг ороолгож увс п-да минь чи зайл би цаашаа зугтаачихсан” гэжээ. Харин авхи авч өгөхгүй гээд зодуулсан Б нь “…дэлгүүр орох гэж байтал Э миний мотоциклийн ойролцоо ирээд миний мотоциклийн хажуу талаас өвсний сэрээ аваад дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа Увс п-да вэ гээд сэрээгээр нэвт шаана гэж хэлээд хөөгөөд байхаар нь би зугтсан. Тэгсэн чинь болиод намайг заамдаж аваад барьж аваад намайг нэг шил архи аваад ир гэсэн. Би түүнд мөнгө байхгүй гэж хэлсэн чинь мөнгөгүй бол зээлээр авчих гэж хэлээд би чадахгүй гэж хэлсэн чинь чи яагаад хэгзийгээд байна аа гэж хэлээд намайг дэлгүүрийн ар тал руу чирээд хавираж унагаад дээлний минь захаар боогоод нүүр лүү цохисон, энэ үед Отгонжаргал Увс п-даа нарыг архи авч өг гэхээр ингээд хэгзийгээд байдаг юм ал гээд миний нүүр лүү 2-3 удаа цохисон” гэжээ. Шүүх гаднаас ирэгсдийг гадуурхдаг Сэлэнгийн залуусд 2.1 жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзжээ.



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших