Нууц мэдээллийн уурхай

Орхоны ИТХ-ын дарга сэтгүүлчийг 9.6 сая төгрөгөөр торгуулж “санасандаа” хүрчээ

Нийтэлсэн: 2015-06-10 03:12:05

Орон нутгийн Засаг ноёд Хурлын дарга нар нутгийн хэвлэл мэдээллээ “гартаа оруулсаар” байна. Энэ нь өөрийн нөлөөндөө оруулахаас гадна хуулиар далайлган амыг нь таглахыг хэлдэг болсон. Дааж давшгүй төлбөр нэхэх нь тэдний гол арга бололтой. Дорнодын МАН-ын хорооны том “лидер”, Хэрлэн сумын Засаг дарга алдарт “Уулаа” П.Мөнхтөр нутгийн “dnews” сайтын эрхлэгчииг “100 сая төгрөг нэхвэл та нар унана ч дээ” хэмээн сануулсан гэсэн. Тэгвэл Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн санасандаа хүрч орон нутгийн “эрдэнэт ньюс” сайтын эрхлэгчээ 9.7 сая төгрөгөөр торгуулжээ. Эрхэм дарга эрхлэгчийг “…намайг үүрэгт ажилтай нь холбогдуулан нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилгоор “Булганыхан ногоон гэрлээр ажилд орж байна”, “ШАК-ынхан засаг даргыг шахаанд оруулсан уу”, Шинэчлэлийн салхи хаашаа эргэх гээд байна вэ” гэх нийтлэлүүдээр дамжуулан ажил албан тушаалаа ашиглан танил талаа шууд ажилд авсан, төрийн байгууллагын албан хаагчдыг өрөөндөө дуудаж дарамталсан, өөрийн хувийн хүсэлт зорилгоо биелүүлэхийн тулд Засаг даргыг тулган шаардсан ёс зүйгүй худал үйлдэл гаргасан мэтээр илт худал гүжирдлэгийг өөрийн эрхлэн ажиллуулдаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Эрдэнэт ньюс.мн сайт, Хотын шуудан сонинд нийтлэн нийтэд тараасан” хэмээн гомдол гаргаж. ИТХ-ын дарга эх сурвалжаа хэл хэмээн нэлээд шахсан болох нь эрхлэгчийн “…хэрэв эх сурвалжаа хэлчихвэл цаана нь байгаа хүнд хүнд хор уршиг учирвал яах вэ гэж бодсон” гэх мэдүүлгээс харагддаг. Тэрээр “…Сонгуулийн үр дүнгээр Орхон аймгийн Ардчилсан намын гол фракц, төлөөлүүдийн талаар, үйл ажиллагааных нь талаар сэтгүүлчийн хувиар мэдээлэл бичсэн. Сэтгүүлчийн хувиар хардаж “Шинэчлэлийн салхи хаашаа эргэж байна вэ” гэж бичсэн. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн хувьд зөрүүтэй ярьсан зүйл байгаа. “ШАК-ынхан Засаг даргыг шахаанд оруулсан уу? гэдгийн хувьд “Брэнд шилдэг ХХК”-ын талаар Засаг даргад шахалт үзүүлсэн зүйл байдаг. Гэрч нь “тийм ч сүртэй юм болоогүй” гэж ярьж байсныг сонссон. Гэрчүүдийн хувьд даргынхаа эсрэг мэдүүлэг өгөхөд их хүндрэлтэй байдаг юм шиг байна лээ. Мягмарсүрэн даргын шууд удирдлагатай дарга байдаг хүмүүс үнэн бодитой ярина гэж итгэхгүй байна. Иймд үнэн бодитой зүйлийг шалгуулах хүсэлтэй байна. Хөдөө аж ахуйн газрын хэлтсийн даргыг томилуулахын тулд жагсаалт гаргаж нилээн хэдэн инженерүүдийн нэрийг бичсэн байсан. Тэрэн дотроос мэдээлэл технологийн мэргэжилтэй хүнийг Хөдөө аж ахуйн газрын даргаар томилсон талаар л бичсэн. Миний хувьд өөр мэргэжлийн хүн Хөдөө аж ахуйн салбарт бодлого тодорхойлох уу гэдэг үүднээс бичсэн. Булганыхан ногоон гэрлээр ажилд орж байна гэж хардаж бичсэн. Долгорсүрэнг Мягмарсүрэнтэй нэг анги гэдгийг хүнээс сонссон. Ер нь Эрдэнэтийн нийгэм улс төрд өрнөж байгаа үйл явдал ард түмэнд ил байх ёстой. Уншигчдад хөшигний ард болж байгаа зүйлийг ил болгохыг хүссэн. Энэ үүднээс л хардаж бичсэн. Гэхдээ энэ хардлагаас үндэслэлтэй зарим нэг зүйл бий. Мөрдөн байцаагч мэдээллийн эх сурвалжаа өгөхийг шаардаж байсан боловч ёс зүйн дүрмэндээ заасны дагуу хэлэх боломжгүй гэх хариуг өгсөн” гэжээ. ИТХ-ын даргын дагуулж ирсэн гэрч гэгдэх  Н.Батцэрэн, Р.Гантулга, М.Манлайбаатар, Г.Одсүрэн нарын хүмүүс нь Б.Мягмарсүрэнг “Нэг дошны хүүхдүүд” ТББ-ын тэргүүн бус, Долгорсүрэн Одсүрэн хоёрыг ажилд аваагүй, “ Эрдэнэт ус”-ийн захирал Гантулгатай хамт Засаг дарга дээр орж дарамт шахалт үзүүлээгүй,  ухамсарын шанаа өгөөгүй, “Брэнд шилдэг” компаний нууц эзэн биш хэмээн баталжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших