Нууц мэдээллийн уурхай

Гацуурт Оюутолгойн гэрээний англи хэл дээрхи эх юугаараа адилханыг Ч.Сайханбилэг мэдэх үү ?

Нийтэлсэн: 2015-06-10 02:07:10

Мэддэг, гэхдээ мэддэггүй мэт дүр үзүүлдэг. Гадныхантай байгуулсан гэрээг англи болон монгол хэлээр үйлддэг. Хэрвээ гэрээний талаар маргаан гарвал аль хэл дээрхи эхээ баримтлахыг нарийн тогтдог, эсвэл гуравдагч хэл дээр ахин хийж тэрийгээ баримталдаг. Тэгвэл сүүлийн үед манай Засгийн газрын “мэргэн” түшмэд гэрээний талаар маргаан гарвал англи хэл дээрхи эхийг баримтлахыг шууд зөвшөөрдөг. Энэ нь цаанаа бөөн луйвар явдагийг Гацууртын ордыг ашиглах талаар “Бороо гоулд” компанитай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-нээс тодхон харж болно. Тухайн үед гэрээг хоёр хэлээр үйлдэж маргаан гарвал англи эх хувийг баримтална гэж тохирчээ. Хамгийн эмгэнэлтэй нь хоёр хэл дээрхи гэрээний эх хувь бүхэл бүтэн заалтаар зөрж байсан нь сүүлд нь илэрсэн. 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан англи эхэд “Бороо гоулд” компани нь төслийн хугацаанд олборлосон алтаа чөлөөтэй экспортлож болохыг Сангийн сайд үүгээр нотолж байна” гэсэн 2-3 дахь заалт орсон. Гэтэл монгол эхэд нь “олборлогч нь алт экспортлох талаар Монголбанктай зөвшилцөнө” хэмээн өөрчлөгдөн орсон байжээ. Ингээд гэрээний хоёр эх зөрсөн тул маргаан гарсан ч англи эхээ баримтлахаас өөр аргагүй болжээ. Учир нь англи монгол хоёр эхэд нь хоюуланд нь “гэрээний талаар маргаан гарвал англи хэл дээрхи эхийг баримтална” гэсэн заалт орсон байв. Ердөө энэ жижиг гэмээр алдаагаар л “Бороо гоулд” компани нь  40 тонн алт гадагшаа чөлөөтэй гаргасан. Тэгвэл Дубайн гэрээний англи эхэд Ерөнхйи сайд Ч.Сайханбилэгийн Монголд ашигтай болсон гээд байгаа “үр өгөөжийн 54 хувийг Монголын тал авах”, “Монголын тал зардлыг хянах” гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байна. Харин “гэрээний талаар маргаан гарвал англи хэл дээрхи эхийг баримтална” гэсэн заалт тодоос тод бичигджээ. 1915 онд Орос. Хятад, Монгол гурав Хиагтын гэрээг байгуулсан. Гэрээг гурван хэлээр үйлдсэн ч монголчууд зүтгэсээр байгаад франц хэлээр нэмж хийлгэж хэрвээ гэрээний зүйл заалтын талаар маргаан гарвал франц хэл дээрх эхийг баримтлахаар нөгөө хоёртойгоо тохирч байсан. Боловсролгүй бүдүүлэг гэгдэх Богд хааны түшмэд гял цал болсон Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Д.Ганболд нараас  ухаалаг бас Монголоо гэх сэтгэлтэй байжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших