Хүүхдэд яагаад аав хэрэгтэй тухай 10 сануулга
Аав хүн зөвхөн мөнгө олохын тулд гэр бүлдээ, үр хүүхэддээ хэрэгтэй биш юм. Хамгийн сүүлийн судалгаагаар аав чухал болох 10 шалтгааныг тодорхойлжээ :
-Хүүхдээ унтуулах хүн бол ээжээс гадна ганцхан аав байдаг. Бас аав л хүүхдээ том болоход халаасны мөнгөөр таслахгүй өгдөг
-Хүүхэд болгон эцгийнхээ генийг өвлөн авч зан ааш гадаад төрхөөрөө аавыгаа дууриадаг
-Эмэгтэйчүүдийг төрсний дараахь сэтгэлзүйн хямралаас ганц аврагч нь нөхөр нь юм. Хайр халамжтайгаа харуулдаг нөхөртэй эмэгтэй төрснөөсөө хойш тун амархан тэнхэрдэг.
-Хүүхдээ цэцэрлэгт орохоос эхлээд сургуулиа төгсөх хүртэл бүхий л нийгмийн харилцаанд эцэг хүн илүү идэвхтэй оролцож асуудлыг зохицуулагч байдаг
-Сайн эцэг бол хүүхэд эрүүл байх баталгаа болдог.
-Сайн эхнэр хүн энэ байдлаа нөхрийнхөө хайр халамж, дэмжлэг гэж ойлгодог гэнэ
-Хэрвээ та сайн эцэг бол охин чинь нас биенд хүрэхээрээ сайн эхнэр сайн ээж болно
-Эцэг бол үр хүүхдүүдийнхээ хамгаалагч юм. Сайн эцгийн хөвгүүд барагтай бол хууль дүрэм зөрчиж чих халууцуулдаггүй гэнэ.
-Хүүхэд тань өөртөө итгэлтэй, бие даасан хүн болох эсэх нь эхээс нь илүүтэйгээр эцгээс нь шалтгаалдаг.
NUUTS.mn