Хөгжлийн банкинд хийх шалгалтын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ынхан орсоны учир тайлагдав
Өнгөрсөн сарын эхээр хөгжлийн банкинд УИХ-аас шалгалт хийсэн. Шалгалтын бүрэлдэхүүнд МАН-ын гишүүд дангаараа орсон гэхэд болно. Үр дүнг нь олон нийт хүлээн АН-ын томчуудын авсан зээлийг компаний нэр, тоотой хамт гаргаад ирнэ гэж харж байсан. Гэтэл ажлын хэсгээс хоёр ч удаа мэдээлэ хийнэ гэж зарлаад цуцалсан. Дараа нь ерөөсөө шалгалт хийгээгүй юм шиг таг болсон. Харин үүний учир нь үүгээр л тайлагдаж байна. МАН-ынхан өөрсдөө ихээхэн зээл авчихсан байжээ. Хэн ч зээл авч болно. Гэхдээ улстөрчид өөрсдөдөө зориулж банк байгуулаад өөрсдөө тэндээсээ зээл аваад байж болохгүй гэдэгт л асуудал байгаа юм.
МАН-ын дарга М.Энхболд
“Улаанбаатар”, “Говь”, “Зоос гоёл",” Авто импекс”, “Женко тур бурю”, “Эрдэнэс тавантолгой”, “Технологийн дээд сургууль зэрэг найман компанид хувьцаа эзэмшдэг Тэгвэл “Говь” компани “Говь сүлжмэл, нэхмэл, оёмол самнасан ноос ноолуур боловсруулах” төсөл дээр Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авчээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
“МАК” компани бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийнх. Энэ.компани “Хөх цавын цемент” гэх төсөл дээр 55 сая төгрөг авчээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкнаас хамгийн олон төсөлд, хамгийн их мөнгө авсан гишүүн гэж хэлж болно. Түүний хувьцаа эзэмшлийн “Эм Си Эс” компани “Солонго” орон сууцны хорооллын төсөл дээр 55 сая “Энержи ресурс” компанийн “Тавантолгой-Гашуунсухайт”-ын авто замын төсөл дээр 5 тэрбум 795 сая,“Эм Си Эс” компанийн салбар “Пик Деволопмент” компанийн “Мөрөн-Тариалан” чиглэлийн авто замын төсөл дээр 170 сая, “Эм Си Эс” компанийн салбар компани “Эсто” компанийн Баянзүрх-Яармагийн гүүрний чиглэлийн зам барилгын төсөлд 15 тэрбум. Түүнчлэн тус компанийн “Мандалговь-Даланзадгад” чиглэлийн авто замын төсөлд 13 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас тус тус авсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Хувь эзэмшдэг “Дархан нэхий” компанийн Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөл дээр 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга М.Гарамгайбаатар
Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонгын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт 30 гаруй тэрбум төгрөг авчээ.
NUUTS.mn