Нууц мэдээллийн уурхай

АСЕМ-д зориулж “Тоёото” корпорациас хамгийн сүүлийн үеийн 100 машин авна гэнэ

Нийтэлсэн: 2015-06-09 04:32:07

Ядарсан Монголын төсөвд задарсан дарга нарын хэнхэглэл их гай болох юм даа. Монгол байтугай Турк, Өмнөд Солонгос ч авахаас жийрхдэг гэх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт төсвийн дансыг улайлгаж сангийн мөнгөний хүүдийг нь эргүүлж гөвөх бололтой. АСЕМ нь албан ёсоор Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг. Монголд болох уулзалтанд энэ бүх орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын зиндааны 1000 гаруй  өндөр дээд зочин ирнэ. Гэтэл дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа хот нь бохирдоо даргадах дээрээ тулсан. Үзээд өгье гэсэн ч таван одтой зочид буудал нь гарын таван хуруунд багтах байтал Ц.Элбэгдоржтон яаж зориглож Монголд хийе гэж амласан юм бол. Арга ядаад өндөр дээд зочидод зориулан Нүхтэд тусгай хаус хэдэн арваар нь барьж байна. Хауснаас гадна унаа гэж аюултай эд бий. Бас л шинэ тансаг дээд зэрэглэлийнх байх ёстой тул “Тоёото” компанид 100 ширхэг хамгийн сүүлийн загварын машин захиалахаар болжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших