Нууц мэдээллийн уурхай

Тайлангаа цагт нь явуулаагүйн төлөө Дархан-Уулын ЗДТГ-ын дарга нягтлангаа “золиосолсон уу ?”

Нийтэлсэн: 2015-06-09 02:44:37

2015 он талдаа ороод явж байхад өнгөрсөн оныхоо төсөвд аудит хийлгээгүй аймаг байгаа нь Дархан-Уул гэнэ. Төсвийн хуулийн наад захын заалт энэ аймагт ийнхүү зөрчигдаж байгаа нь цаанаа юуг халхалж байгаа бол гэсэн хардлага төрүүлж байна. Аймгийн Аудитын газар нь ЗДТГ-тайгаа 2014 оны “Санхүүгийн тайланд аудит хийх” гэрээг байгуулж тамгын газар нь 2014 оны санхүүгийн тайлангаа 2015 оны 1-р дүгээр сарын 15-ны өдрөөс хэтрүүлэхгүй ирүүлэхээр тохирчээ. Гэтэл ЗДТГ нь дээрхи хугацааг бүр нэг сараар хэтрүүлэн 2-р сарын 24-ны өдөр Аудитын газарт хүргүүлсэн гэнэ. Гэтэл хуулиараа Аудитын газар нь аудит хийсэн тайлангаа 2-р сарын 25-ны дтор буцаан төсөв ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргад явуулах үүрэгтэй байж. Ийнхүү ЗДТГ нь хугацааг нь тулгаж байгаад тайлангаа өгөөд нэгхэн өдрийн дотор аудит хийгээд буцаагаад явуул хэмээн зориуд “шахаанд” оруулжээ. Бүхэл бүтэн амйгийн төсвийн тайланд нэгхэн өдрийн аудит хийж амжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Юу юу биччихсэн оруулчихсан төсөв болоод ийнхүү өнгөц аудит хийлгэхээр хууль бус нөхцөл байдлыг үүсгэсэн нь сэжиг төрүүлэх нь мэдээж. Төсвийн тайланд  аймгийн жилийн эцсийн санхүүгийн байдлын, үр дүнгийн, өмчийн өөрчлөлтийн болон мөнгөн гүйлгээний тайлан багтдаг гэнэ. Аймгийн ЗДТГ нь аудитаа “аргалах” гэж тайлан өгөх хугацаа хэтрүүлсэн бурууг нягтландаа тохож арга хэмжээ авсанаа мэдэгджээ. Нягтлан бодогч Х.Батбаатарт “санхүүгийн тайланг хууль болон гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй хариуцлагагүй үйлдэлд” нь аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн тайлан тушаах хугацаа хэтрүүлсний алдангийг төлье аудит хийгээд өгчих хэмээн  “панаалдах” гэсэн гэнэ. Тэгвэл аймгийн тайланг тушаах хугацаа хэтрүүлсний буруу ЗДТГ-ын даргад ногдох уу эсвэл түүний удирдлаганд ажилладаг нягтлантай холбоотой юу гэдэг нь сонирхолтой. Нягтлан нь мэдээж миний буруу гэж. Харин аудит нь бүх хариуцлагыг аймгийн ЗДТГ-ын дарга  хүлээх учиртай, түүнийг ажлаас нь халахаас нааш аудит хийхгүй гэсэн хатуу шаардлагыг Засаг даргадаа хүргүүлжээ. Хэрвээ Ч.Чүлтэмбатад хариуцлага тооцуулахгүй бол аймгийн аудит нь ахин нэг “ялагдал доромжлол” амсах гэнэ. Өмнө нь төсвийн хөрөнгөөр Дубайд “туйлсан” Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарын ИТХ-ын төлөөлөгч нарын хэрэгт  тавьсан актыг нь шүүхдсээр байгаад хүчингүй болгуулж байсан.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. Geri /46.161.14.99/ 2017-03-15 17:31:37

    Never seen a betetr post! ICOCBW

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших