Нууц мэдээллийн уурхай

Тогооч нь Сэлэнгийн ОБГ-ын даргаа цохиод авах нь гэж айгаад халагдах өргөдлөө бичсэн гэжээ

Нийтэлсэн: 2015-06-08 06:20:58

Манай төрийн байгууллагийн дарга нар албан дээрээ хаан шиг аашилдаг гэдэг. Яоангуяа хагас цэрэгжсэн гэх хүчний байгууллагад ийм явдал байнга гардаг бололтой. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын тогооч эмэгтэй уурссан дарга нь босож ирээд цохиод авах гэж айсандаа халагдах өргөдөл бичсэн гэж шүүхэд мэдүүлсэн гэнэ. Тэрээр “…Би 2014 оны 6-р сараас  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт тогоочийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа өглөө ирэх ёстой цагтаа ирээд орой 7-8 цаг хүртэл ажилладаг байсан. Ер нь амралт гэж байдаггүй байсан. Тэгээд эхний хэдэн сард ажлаа хийгээд явж байтал 2014 оны 10-р сараас эхлэн Б.Ууганбаяр даргын ааш зан нь эвдэрч, намайг дарамталж “чи яагаад энд ажлаад байгаа юм бэ, ямар учраас байгаад байгаа юм бэ, чиний байх ёстой газар биш” гэж хэлдэг байсан. Тухайн үед нь би дуугуй өнгөрч байсан. Тэгээд 2014 оны 12-р сарын эхээр манай аавын эгч нас бараад Ууганбаяр дарга дээр ороод “ажил явдал гарчихлаа, чөлөө авах гэсэн юм” гэхэд дарга аавын чинь эгч өнгөрөхийн төлөө чөлөөд аваад гэснээ чөлөө өгсөн. Тэгээд 3-4 хоног чөлөөтэй байсан. Тэрнээс хойш ажлаа хийгээд байж байтал он гаргаад Ууганбаяр дарга дуудсан. Тэгээд өрөөнд нь яваад орсон чинь дарга “энэ чиний байх ёстой газар биш, ямар учраас энд байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би “та ямар учраас ингээд байгаа юм” гэхэд дарга “чи битгий дэмий юм яриад бай, чи мэддэг юм уу” гээд ширээнээсээ намайг цохих байдалтай босож ирсэн. Тэгэхээр нь би “ямар учраас намайг халах гээд байгаа юм бэ, та эхлээд тушаалаа гаргачих” гэсэн чинь “чи мэддэг юм уу, өргөдлийг нь бичүүл” гэж хүний нөөцөд хэлсэн. “Чи мэддэг юм уу, би мэдэж, өргөдлөө бичиж өг гэж хэлээд байна шүү” гээд орилоод намайг цохих гээд ширээн дээрээсээ босч ирээд дайрсан. Ийм үйлдлийг Ууганбаяр дарга удаа дараа гаргаж байсан. Тэгэхэд хүний нөөцийн мэргэжилтэн Түвшинтөгс хажуунаас бичгийн цаас өгөөд “та ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг” гэсэн. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгөөд “би буруутах юм биш үү” гэтэл “чи өргөдлөө бичээд өгсөн нь дээрээ, ийм дарамтанд байж яадаг юм бэ” гэх маягтай зүйл хэлсэн. Би Ууганбаяр даргыг дараа нь цохиод авч магадгүй гэж айгаад өргөдлөө бичиж өгсөн” гэж мэдүүлжээ. Доод тушаалын эмэгтэй хүнд гаргаж байдаг яасан их уур хилэн омог вэ?... тэр их ааг омгоо гал түймэр үер усны аюулд гаргаасай. Хоёр гуравхан жилийн өмнө эх хүү хоёр Сэлэнгээр урсаад явахад аймгийн онцгойн 20-иод аврагчид аварч чадаагүй алдаж байсан.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших