Нууц мэдээллийн уурхай

Ирэх сонгуулиар 2-3 аймаг нэгдэж нэг тойрог болохыг дөрвөн “Э” дэмжжээ

Нийтэлсэн: 2015-06-08 02:53:56

Шинээр боловсруулагдаж байгаа Сонгуулийн хуулийн төсөлд дөрвөн Э-гийн тохироо хэмээх энэ зарчим ирэх сонгуулийн тулгуур нуруу болох гэнэ. АН-ын З.Энхболд. Ардын намын М.Энхболд, МАХН-ын Н.Энхбаяр, МҮАН-ын М.Энхсайхан нарын нууц зөвшилцөлөөр тохирсон энэ заалтаар 2-3 аймаг нэгдэж нэг тойрог болох аж. Урьдчилсан байдлаар Хэнтий, Дорнод Сүхбаатар гурав нэг тойрог, Увс, Ховд Баян-Өлгий нэг тойрог, Завхан, Говь-Алтай, Баянхонгор нэг тойрог, говийн гурван аймаг нэгдэж нэг тойрог, Архангай Өвөрхангай, Төв нэг тойрог, Улаанбаатар хот дангаараа нэг тойрог, Хөвсгөл Булган нэг тойрог, Дархан Эрдэнэт, Сэлэнгэ нэгдэж нэг тойрог болон сонгууль явагдах гэнэ. Жижигхэн Говь-Сүмбэрийг одоогоор аль тойрогт наахаа шийдээгүй байгаа бололтой. Ийнхүү 2-3 аймаг нэгдэж нэг тойрог болсоноор бие даагчид, жижиг намынхан, “жижиг” улстөрчид гарах боломжийг хаах зорилготой аж. Нэг бол З.Энхболд,Н.Энхбаяр шиг орон даяар танигдсан улстөрч, эсвэл С.Жавхлан шиг нийтэд алдаршсан дуучин л 2-3 аймагт зэрэг өрсөлдөж чадна. Харин “жижиг гарууд” өөрийн төрсөн аймагтаа ялж болох ч тойрогт нь багтсан нөгөө аймагтаа навс унаад гарч чадахгүй гэсэн тооцоотой байгаа аж. Ийнхүү ирэх сонгуулиар улиг болсон хэдэн нөхөд ахиад л УИХ-д орох нь сонгуулийн хуулийн өөрчлөлтийн гол зорилго гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших