Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойгоор засуулсан “Петровис”-ийн нефтийн агуулахын мөнгийг монголчууд төлөх гэнэ

Нийтэлсэн: 2015-06-08 02:20:19

Сангийн сайд асан, гишүүн Ч.Улаан ОТ-ын талаар маш ноцтой мэдээлэл баримтыг дэлгэжээ.  Шинэчлэлийн Засгийн үед ОТ-д гурван яамны том шалгалт хийсэн. Тэр үед дэлгэгдээгүй баримтыг өдгөө Ч.Улаан гаргаж тавьж байгаа нь цаг хугацааны хувьд хоцорч. Уг нь Дубайн гэрээний өмнө дэлгэх ёстой байсан ч улстөрийн ашиг хайдаг гишүүн одоо л хөзрөө нээж байна. Олон нийтийн заавал мэдэх учиртай мэдээллийг хав дарсанаараа Ч.Улаан болон бусад сайд байсан нөхдүүд том нүгэл үйлдлээ. Гэхдээ бусад нь дуугай байхад Сангийн сайд асан гаргаж тавьж байгааг үнэлэх хэрэгтэй.  Ч.Улааны баримтаас үзэхэд ОТ нь гадна дотнын мөнгийг угаадаг том мөнгө угаагч болжээ. Өөрөө татвараас зугтдаг төдийгүй өрөөл бусдад ч ийм үйлчилгээ үзүүлдэг аж. Үүнийхээ төлөө төлбөр авдаг байх гэсэн хардлага төрж байна. Гадныхнаас урд хөршийн “Жян Су Жин Ду” гэдэг компанитай 495 сая долларын гэрээ байгуулсан ч нэг тэрбумыг шилжүүлж. Гэрээний зөрүү 500 сая гаруй долларыг Монголын татвараас зугтаалгасан гэнэ. Дотоодоос шатахууны магнат гэгдэх “Петровис”-ийн нефтийн агуулахыг засах 3.3 тэрбумын хөрөнгийг ОТ гаргаж. Гэхдээ тэр мөнгөө Монголд хийсэн хөрөнгө оруулалтандаа оруулсан тул өдгөө Ж.Оюунгэрэлийн компаний агуулахын засварын мөнгийг ядарсан монголчууд төлөх болоод байгаа гэнэ. Мөн ОТ нь татварын хөнгөлөлт эдэлдэг давуу талаа ашиглан бусад компаний барааг өөрийн нэр дээрээ оруулж ирдэг болж. “Хөрөнгө оруулалт”-аа ихэсгэхийн тулд гадна дотны баахан компаний бүхийл зардлыг өөртөө оруулж тооцдог. Үүнд нь гадаадаас Роберт Фрийдландын орн сууцны үнэ, дотоодоос Батсүхийн Бээжингийн байрны түрээс зэрэг багтжээ. Энэ мэтээр тоочоод байвал цаашаа үргэлжилэх олон баримтыг Ч.Улаан гишүүн гаргаж тавьжээ. Ийнхүү ОТ нь өөрөө татвар төлөхгүй гэж зугтахас гадна өрөөл бусдыг татвараас зайлсхийх “үйлчилгээ” үзүүлээд сууж байдаг асар том мөнгө угаах машин болон хувирсан нь Монголд ямар ч нэмэргүй гэдгийг нь ахин нэг баталлаа.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших