Ургавал урга байвал бай гэнэ үү…
Монгол эмэгтэй сүүн цацал өргөхдөө тогтсон дэг жаягийг дагдаг. Хувцсаа засаж малгай өмсдөг. Мөн сүслэн залбирч цацалаа өргөдөг. Тэгвэл ХХАА-н сайд Р.Бурмаагийн цацал өргөж байгаа нь нэг л эвгүй харагдах юм. Бараг л ургавал урга байвал бай гэсэн аятай цацалж. Нас тогтсон эх хүн арай ч ингэж цацал өргөдөггүй байх. Төдийгөөс өдий хүртэл насалсан том улстөрч хатагтай ёс заншлын наад захын зүйлийг мэддэггүй нь хачирхалтай.
NUUTS.mn