Нууц мэдээллийн уурхай

Танктайгаа онхолдож нэгнийгээ хөнөөсөн танкчдын хэрэг юу болов ?

Нийтэлсэн: 2015-06-05 04:19:35

Өнгөрсөн жилийн өдийд Зэвсэгт хүчиний танк онхолдож дээр нь сууж явсан нэг хүн амиа алдсан хэрэг гарсан. Энэ осол Говьсүмбэр аймгийн Баянтал суман дахь Зэвсэгт хүчний 011-р ангид болсон. Тухайн үед Т-72А1 танкийг засварлаад өөр анги руу шилжүүлэх гэж байжээ. Энэ хэрэгт мөрдөн байцаалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хангалт үйлчилгээний газрын инженер техникийн хэлтэст хуягт танкийн мэргэжилтэнО.М болон Зэвсэгт хүчний 016-р ангийн танкийн батальонд ротын ахлагч ажилтай Б.М нарыг буруутай гэж тогтоожээ.  Б.М-ыг байлдааны тусгай зориулалттай техник жолоодох ашиглах журам зөрчсөнөөс хүний амь хохироосон, офицер О.М-ийг цувааны чиглүүлэгч офицерын үүрэг гүйцэтгэн аюулгүй ажиллагааны зааварчилгааны биелэлтийг хангуулан ажиллахдаа хуваарилах механизмд гэмтэлтэй байсан Т-72А1 маркийн танкийг засварлаж дуусган шалгаж үзэхээр жолоодон гарах үед танкны их бие дээр ил суусан хүмүүсийг буулгах арга хэмжээг авалгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломж олгосон гэж яллажээ. Механик жолооч нь танкны хурдны хайрцгийн арааг 1-7 дугаар байрлалд шилжүүлэн бетон хучилттай замаар явах үедээ танкны баруун талын эргэлтийн хөдөлгүүрийг төгсгөлийн байрлалд татаж буцааж түлхэхдээ баруун талын хөшүүргийг хоцорч түлхнээс танк баруун тийш шарваж, удирдлага алдагдан замаас гарч хөрстэй харьцах үед зүүн талын гинжээр газрын хөрсийг түрж гулсан танкийн хүндийн төв зүүн талд шилжин өөрчлөгдсөнөөс хөмөрч унан танкийн гадна их бие дээр сууж явсан Г.Г нь  танкны цамхагт дарагдан амь насаа алдсан. Гайхалтай нь Оросоос ирсэн тэдгээр танкууд нь бүгдээрээ анх ирэхдээ хурдны хайрцагны тохиргоо нь алдагдсан байсан гэж чиглүүлэгч  офицер баталжээ. Хойд хөрш урьдын адил манайд эвдэрхий хуучин байлдааны хэрэгслээ өгдөг хэвээрээ аж. Танкны их бие дээр дөрвөн хүн ил сууж явсанаас гурав нь бэртэж нэг нь амиа алджээ. Тухайн үед танк нь 50км/цагийн хурдтай явсан гэнэ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших