Нууц мэдээллийн уурхай

Сая жуулчин хүлээн авах сайд хатагтай одоо л жуулчлалын хөтөлбөрөө боловсруулж дуусжээ

Нийтэлсэн: 2015-06-05 02:46:59

Зуны эхэн сар гараад юу юугүй Наадам дөхлөө. Аялал жуулчлалын улирал аль хэдийн эхэлсэн ч хотын гудамжинд гадныхан цөөхөн л харагдана. Уг нь БОНХАЖ-ын сайд  нь сая жуулчин хүлээн авна хэмээн амласан тал бий. Тэр амлалт “ёсоор” өдийд шар толгойтнууд япон солонгосчууд Улаанбаатараар багтаж ядаж байх учиртай. Гэтэл сая жуулчин хүлээж авах улсын бэлтгэл ажил яагаа ч үгүй байна. Саяхан яам нь аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулаад өргөн барьжээ. Хаалттай социализмаас нээлттэй нийгэмд шилжээд дээр нь аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн зарлаад хориод жил өнгөрч байхад хэрхэн яаж хөгжүүлэх  хөтөлбөрөө ч боловсруулаагүй байсан болж таарах нь. Д.Оюунхорол сайдын өмнөх олон мундаг нөхдүүд салбарын яам удирдаж байхдаа юу хийж байсан болж таарах нь вэ…хэдэн хуудас цаас бичээд УИХ-аар батлуулаагүй л сууж байсан бололтой. Одоо Д.Оюунхоролын боловсруулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцээд батлаад ажил хэрэг болгох гэсээр байтал зун өнгөрөөд намар болоод тэгээд л мартагдана. Салбарын сайд хатагтай жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж байхад Үлэг гүрвэлийн музейн орон тоог тал хувиар нь цомхотгочихсон гэнэ. Энэ мэтээ халах цомхотгох ажил хийсээр ирэх хавар буюу сонгуулийн жилд сая жуулчин авчирна хэмээн хэмээн улстөрч хатагтай томоос том шоу хийх байх даа.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших