Нууц мэдээллийн уурхай

МАХН-ынхан Ч.Сайханбилэгт муу дүн тавьж огцруулах асуудал хүчээ авлаа

Нийтэлсэн: 2015-06-04 03:30:01

“Шийдлийн” засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ыг тоохгүй байсныхаа хариуг “гуравдагч ерөнхийлөгчөөс” хатуухан хүртэх нь тодорхой болжээ. МАХН-ынхан Ч.Сайханбилэгийн хийсэн гэрээг нягтлаж үзээд үнэхээр сэтгэл түгшмээр дүгнэлт гаргажээ. “Оюутолгой”-н төлөвлөгөө нэртэй гэрээнд 57 зүйл заалт тусгагдсан байна. Үүнээс 30 зүйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжүүлээд явах боломжтой. Бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэх, Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах шаардлагатай. 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. Үүн дотроос 5 заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах, монголчууд бидэнд хохиролтой. Ил уурхайн зардал бүгд батлагдсан төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн дагуу хийгдсэн, санхүү, тайланд тусгагдсан гэсэн заалт байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь ТЭЗҮ 4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхүүгийн тайланг хууль журмын дагуу гаргаагүй. Иймээс 2010 оноос хойш гарсан санхүүгийн тайлангийн нэг нь ч баталгаажаагүй байгаа. Мөн ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар өгөх талаар ойлголт байхгүй гэдгийг бүгд тохиролцсон гэж байна. Үүнийг хоёр тал ойлголцоогүй байгаа. Өмнөх Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, Оюутолгой төслийн санхүүд шалгалт хийж 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн юм. Гэтэл үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Бас үүгээр ч зогсохгүй, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хөрөнгө оруулагч талд олгожээ. Ингэснээр1 тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх нь.   Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд  “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн мэдэлд байгаа  бүх лиценз,  үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих заалт байна. Ингэхээр бүх эд хөрөнгө санхүүжүүлэгч буюу гуравдагч талд шилжинэ. Энэ нь Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад хэмжээшгүй эрх мэдэл олгосон байна. Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байна. Орон нутгийг хөгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байна гээд байсан. Гэтэл энэ бүхэн нь хүүтэй зээл. Нийтдээ одоогоор үзүүлсэн 62 сая ам.долларын тусламж нь хүүтэй зээл байсан нь илэрлээ. 2022 он гэхэд 62 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хүүгийн хамт 129 сая ам.доллар болгож буцааж төлөхөөр байна. 10 -аад хувийн хүүтэй арилжааны зээл олгочихоод түүнийг тусламж, дэмжлэг гэж биднийг хуурч байна. Оюутолгой төсөлд нтй 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж албан ёсоор мэдэгдэж байна. Үүний 1.1 тэрбум ам.доллар нь тоног төхөөрөмж, технологийн зардалд зарцуулсан байгаа юм. Үлдсэн 6.8 тэрбум ам.долларыг цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулжээ. Төслийн удирдлагын институт гэж олон улсын  байгууллага байдаг. Энэ байгууллага 29 оронд хэрэгжиж байгаа  30-аад төсөлд судалгаа хийсэн байгаа юм. Үүндээ бусад төслүүдийн менежерүүдээс Оюу толгой төслийн гадаадын менежер 3 дахин их цалин авдаг. Дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг гэсэн дүн гаргасан байна. Зардлаа энэ мэтчилэн замбараагүй өсгөж байгааг үг дуугүй хүлээн зөвшөөрөөд  байх нь зөв үү. Оюутолгойн төслийн ил уурхайн ажил явагдаж байгаа. Энэ онд гэхэд 2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Түүний 700-аад саяыг нь далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж анх гэрээндээ тусгасан ч одоо биелүүлэхгүй нэмж 6.8 тэрбум ам.долларыг банкуудаас лицензээ барьцаалж зээлэх гэж байна. Туйлд нь оруулж, эдийн засгийг хямруулж, шахаанд оруулж хүсснээ гүйцээх гэсэн санхүүгийн маш том луйвар явагдаж байна хэмээн мэдэгдлээ.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших