“Баатарууд тэнгэр”-ийн “Дархан meat фүүдс” компани МХЕГ-ын байцаагчийг сурталчилгаандаа “ашигладаг” агуу юм аа…
Нийтэлсэн: 2015-06-03 05:57:52
“Шийдлийн” хэмээх Засийн газрын хэдэн сайд нар хууль хяналтын байгууллага бизнес эрхлэгчдийг хэрхэн дарамталж байсан тухай ярьдаг. Бүр өндөр өндөр гоолиг ЕС нь энэ тухай байнга ярьдаг. Гэтэл өмөөрөөд байгаа “үндэсний үйлдвэрлэгч” нэртэй хэд нь ямар заваан юм хийдэг, түүндээ төрийн албан хаагчийг хэрхэн ашигладагийг манай сайт эрхэм уншигч нартаа хүргэе.. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Ч.Э-д АТГ-ын албан тоотын дагуу 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Гэтэл уг төрийн албан хаагч ажлын чиг үүргийн дагуу “Дархан meat фүүдс” компаний мал бэлтгэл, мал нядалгаа, мах экспортлох хүртэлх үеийн мах боловсруулах үйлдвэрийн мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологи үйл ажиллагаанд 2014 оны 8-р сард тодорхой хугацаагаар мах боловсруулах үйлдвэр буюу нядалгааны цехэд хяналт хийж байхад ТМ телевизийнхэн “үйлдвэрийн үйл ажиллагааны тухай зураг авалт хийж байна. Та өөрийн ажлын талаар мэдээлэл өгөх боломж байна уу” гэж сурвалжлагч асуужээ. Хуулийн дагуу “…өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын 10 өдрийн дотор олон нийтэд нээлттэй болгоно гэсний дагуу 2012, 2013 оны эрсдлийн үнэлгээг мэдээлсэн ба 2014 оны хяналт дуусаагүй учраас МХЕГ-ын 2014 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мах боловсруулах үйлвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байгааг” дурьдаж мэдээлжээ. Гэтэл дараа нь “ТМ” телевизээр гарсан мэдээллээр “Дархан meat фүүдс” буюу “Баатарууд тэнгэр”-ийн охин компанийн мах нядалгааны үйлдвэрийн байрны гадна талд “Баатарууд Тэнгэр” ХХК гэсэн хаягийг эвлүүлгийн аргаар хийсэн, “Дархан meat фүүдс” -ний захирал М.Энхбаатарыг “Баатарууд тэнгэр” ХХК-ний үйлдвэрийн захирал гэж, Мал амьтан, хорио цээрийн чанарын улсын байцаагч Ч.Э миний биеийг Мал амьтан, хорио цээрийн чанарын улсын ахлах байцаагч гэж ташаа танилцуулсан зэрэг мэдээллийн зөрүүтэй байдал гаргасан хэмээн төрийн албан хаагч гомдол гаргажээ. Ийнхүү тэрээр өөрөө ч мэдэлгүй хувийн компаний сурталчилгаанд “тоглосон” болжээ. Төрийн албан хаагч Ч.Э нь “эрх, үүргийнхээ дагуу ажлаа хийсэн намайг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон бол зурагтыг мэдээнд зориулж өгсөн ярилцлагыг надаас зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж, эвлүүлэг хийсэн тухайн компани өөрсдийн энэ үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгджээ. Энэ явдлаас үүдэн төрийн албан хаагч Ч.Э-д “хяналт шалгалтын ажилтай холбоотой мэдээг хуулийн бус аргаар өгсөн.. НАССР системийн талаар тодорхой мэдээллийг мэргэжлийн бус үүднээс тайлбарлаж ач холбогдлыг нь дурьдсан…аж ахуйн нэгжийн сурталчилгааг албан тушаалын байдлаа ашиглан хийсэн” хэмээн шийтгэл хүлээжээ. “Баатарууд тэнгэр” гэж ямар “баавартай” компани болоод төрийн төрийн албан хаагчийг сурталчилгаандаа “тоголуулсан” юм бол….
NUUTS.mn