ФИФА экс генсекийнхээ хувийн дансанд 10 сая доллар шилжүүлж байсныг Америкийн хуулийнхан тогтоожээ
Нийтэлсэн: 2015-06-02 06:20:53
2008 онд тухайн үед ФИФА-гийн дэд ерөнхийлөгч байсан Жек Уоррений хувийн дансанд одоогийн ЕНБД Жиром Вальке холбооны данснаас 10 сая доллар шилжүүлж байсныг Америкийн мөрдөгчид тогтоожээ. Энэ мөнгөн шилжүүлэг л ФИФА-гийн удирдлагыг чиглэсэн хээл хахууль авлигалын шуугианы үндсэн баримт болоод байгаа гэнэ. Мөрдөгчдийн баталж байгаагаар экс дэд ерөнхийлөгч нь 2010 оны ДАШТ-нийг зохион явуулах эрхийг Өмнөд Африкд өгөхөд “туслалцаа” үзүүлсний төлөө 10 сая долларын шагнал авсан гэжээ.
NUUTS.mn
