Нууц мэдээллийн уурхай

МАХН-ынхан Д.Тэрбишдагвын хүн муутайг гайхаж байна

Нийтэлсэн: 2015-05-29 07:18:13

Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газарт том халаа сэлгээ явуулж байна. Үүнд нь өмнөх шадар сайд нь хөрс суурийг нь тавьж өгсөн гэнэ. Д.Тэрбишдагвын харьяаны агентлаг гэдгээрээ анх байгуулагдах үеэсээ л МАХН-ынхан дүүрэн байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед шадар сайд Д.Тэрбишдагва улаан цээжээрээ тэднийгээ хамгаалан ажил албан тушаалд авч байсан. 2012 оны сонгуульд идэвхитэй зүтгэсэн МАХН-ын зуут мянгатын дарга нар Худалдан авах ажиллагааны хэмээн унацтай газарт шингэцгээж байсан. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар ганхах дуулианаар МАХН-ын шадар сайд өөрөө авсан хүмүүсээ өөр халж гарчээ. Худалдан авах ажиллагааны тендер хариуцсан дэд даргыг Д.Тэрбишдагва 2012 онд өөрөө тушал гарган томилсон. Гэсэн ч ердөө хоёрхон жилийн дараа мөнл шадар сайдын албан тоотоор уг албан тушаалд  сонгон шалгаруулалт зарласан байсныг экс дэд дарга мэдээгүй байж. Гэтэл сонгон шалгаруулалт нь явагдаад орны хүнийг шадар сайд Д.Тэрбишдагвад санал болгон тогтоолыг хүргүүлснийг сүүлд нь мэдсэн гэнэ. Хэдийн нам бага зэрэг ахимаг ч  ажлын байрны орон тоо нь сулраагүй бас ажлаас чөлөөлсөн тухай захиргааны байгууллагын акт гараагүй, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж, ажил үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байхад ар хударгаар нь иймэрхүү хуйвалдааны шинжтэй ажиллагаа явагдсан ихэд гомдож бухимджээ. Тэр дор нь гомдлоо ТАЗ-ийн дарга Б.Цогоод гаргасан ч мэдээж нааштай хариу ирүүлсэнгүй. Энэ зуурт Шинэслэлийн Засгийн газар унаж Шийдлийн засгийнхан иржээ. Шинээр томилогдсон шадар сайд У.Хүрэлсүхэд Худалдан авах ажиллагааны газрыг “илбэн тохинуулах” төлөвлөгөө байсан. Энэ төлөвлөгөөгаа хэрэгжүүлэхийн тулд ихээхэн халаа сэлгээ явуулах шаардлага гартал өмнөх шадар сайд нь хамгийн чухал албан тушаалын нэг болох тендер хариуцсан дэд даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулчихсан байжээ. МАХН-ын шадар сайдын энэ ажил МАН-ын шадард бөөн олз болсон нь мэдээж. турхүү сонгон шалгаруулалтыг ашиглаад хамгийн түрүүнд тендер хариуцсан дэд даргыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж. Харин МАХН-ынхан нэг нөхрөө МАН-д “сул идэш” болгон хаяж өгсөн Д.Тэрбишдагвын хүн муутайг ихээхэн ярьж муулж байгаа сурагтай. Экс дэд дарга халагдаад дээр нь хуулийн дагуу авах төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ хүртэл авч чадахгүй байгаа гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших