Нууц мэдээллийн уурхай

Ж.Батзандан: Б.Нямтайшир, Н.Номтойбаяр та хоёр идээд цадаарай

Нийтэлсэн: 2015-05-28 05:15:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цагаан суваргын ордын асуудлаар УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Л.Цог Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг авч хэлэлцээд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж үзсэн юм. УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төсөлд төр цагаан суваргын ордод 34 хувийг эзэмшинэ гэж заасан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн хувь, эзэмшил байх шаардлагагүй гэж үзсэн. Ингэснээр УИХ Үндсэн хууль зөрчсөн хэмжээн Л.Цог гишүүн үзэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ ард түмний өмчийг Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрт өгөх шийдвэрийг гаргасан. Та хоёрт аз, жаргал хүсье. Идээд цадаарай. Монголын баялагаар бага тоглоорой гэж хэлье. Нямтайшир сайн хүн байж болно. Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн моорог болсон Н.Жанцан, н.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон. Болж, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуулийн цэц засч залруулж явах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц Х.Тэмүүжин сайдын хэлснээр моорог болчихож. Цагаан суваргын ордоо хэдхэн төгрөгөөр үнэлээд цөөхөн хүнд өгдөг болсон байна. Одоо үүнийг залруулах нэг л арга байна. УИХ шийдэрээ хүчингүй болгох. Миний бие уг шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллана. УИХ-д ухаантай хүмүүс байгаа. Үндсэн хуулийн цэц дотор ч эрүүл ухаантай хүн байгаа байх. Газрын доод баялаг ард түмний өмч юм байна. Ард түмний өмчийг ингэж хувийн компанид өгч болохгүй. Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан. Цагаан сурварга хувьд очлоо. Улс энэ ордыг илрүүлэх гэж 8 жил хайгуул хийсэн" гэв.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших