Баянхонгорын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Сэмжиддорж, Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нар хээл хахуулын хэрэгт холбогджээ
Нийтэлсэн: 2015-05-28 04:59:03
АН-ын “Женко” Х.Баттулга, Лу.Болд нарын төрсөн нутаг хонгор нутагт АН-ыхны нэр холбогдсон хээл хахууль, авлигалын том хэрэг дэгдээд байна. Энэ хэрэгт Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, аймгийн Нйигмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Сэмжиддорж нарыг холбогдуулан шалгажээ. Засаг дарга нь АН-ынх бол Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь цагтаа Хүрээмарал сумын АН-ын дарга, аймгийн АХ-ны дарга хийж явсан орон нутгийн ардчиллын том төлөөлөл гэнэ. Ц.Сэмжиддорж нь алдарт “Женко” Х.Баттулгатай маш ойр, сумандаа сонгуулиар ямагт 1-ээр гаргаж байсан итгэлт хүний нэг нь аж. Хүрээмарал сумын Засаг дарга байхдаа сумаа хөгжүүлэх баахан төсөл боловсруулснаа хотод ирээд хэвлэлийн бага хурал зарлан таницуулж байсан. Тэр олон төслөөс нь хэд нь хэрэгжсэнийг АН-ынхан л мэдэх байх даа. Сумын Засаг даргаасаа буугаад шууд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар дэвшин ажилласан. Ц.Сэмжиддорж ь барилгын компанитай агаад аймагтаа зарласан олон тендерт ялдагаараа нэрд гарсан. Тэгвэл тэр олон тендерийн нэг нь эрхэм даргыг хэрэгт орооцолдуулжээ. АН-ын гишүүн Э.Мөнхбаяр нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон “Эн Би Эс Эй Си” компаниас Үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад тус компанитай гэрээ байгуулах эрхийг олгож Ц.Сэмжиддоржоос 2013 оны 12-р сарын 3-ны өдөр 2.0 сая, 2013 оны 12-р сарын 30-ны өдөр 4.0 сая нийт зургаан сая төгрөгийн хээл хахуулийг авсан хэргт холбогдож. Харин Нигймийн даатгалын хэлтсийн дарга нь Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаярт “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендер, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд нийт зургаан сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт яллажээ. Энэ хэргээс болж Засаг дарга 7 хоног цагдан хоригдсон бол Нийгмийн даатгалын хэлтсийн дарга гадуур байцаагдсан гэнэ. Анхан шүүхээс Э.Мөнхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн 9.7 сая төгрөгөөр торгож Ц.Сэмжиддоржийн хэргийг хэрэгсэхгүй болгож. Гэсэн ч улсын яллагч шүүхийн шийдвэрт эсэргүүцэл гаргажээ. Тэрээр “…гэрч Д.Гантуулын мэдүүлэг... Засаг дарга Мөнхбаяр "Эм Би Эс Эй Си" -тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Гэтэл буудлын засварыг тусад нь хийнэ гэж дээрх компаниас мөнгийг нь бэлнээр авсан байсан. Мөнхбаяр нь "Эм Би Эс Эй Си"-тай хувиараа ярилцаад буудлын мөнгийг авсан байсан... гэх нотлох баримтаар шүүгдэгч Э.Мөнхбаяр нь хувийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж амлахгүйгээр өөрөө хээл хахуулийг авч тус суманд хийгдэх 2 тендерийн ажлыг шууд гэрээ байгуулах замаар "Эм Би Эс Эй Си"-д өгсөн болох нь тодорхой нотлогдож байна. Түүнчлэн "Эм Би Эс Эй Си" компаний тус суманд урьд тендер авч гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байхад ахин шууд гэрээ байгуулсан, мөн сумын Цэнгэлдэх хүрээлэн барих ажил хугацаандаа дуусаагүй, гүйцэтгэлийг тооцолгүйгээр тендэрийн өртөгт заасан бүх мөнгийг нь өгсөн, Иргэний танхимыг засварлах ажил чанарын шаардлага хангаагүй, улсад 14.3 сая төгрөгийн хохирол учирсан болох нь 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн тендерт заагдаагүй өөр ажлыг шингээж хийхээр заасан эрх зүйн зохицуулалт байхгүй, мөн буудал барих буудлын үйлчилгээг төрийн байгууллага явуулах эрхгүй бөгөөд 6.0 сая төгрөгөөр буудал барих боломжгүй юм… шүүхээс Ц.Сэмжиддорж, Ц.Баттөмөр нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Э.Мөнхбаярыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар өөрчилж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ. Харин эрхэм Нийгмийн даатгалын дарга "...Миний хувьд 2007 онд компаниа нээчихээд 2008 онд Засаг дарга болоод хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн. Ингээд 2013 оны 7-р сараас хойш ажилгүй байсан учир компаниа буцаагаад нэр дээрээ авсан юм. Хүү хот руу ажилтай байсан тул тэр бүр дуудаж гарын үсэг зуруулах хүндрэлтэй болсон. 2013 оны хавар билүү намайг Улаанбаатар хотод байхад Заг сумаас зарласан Иргэний танхимын засвар, халаалтын ажил гүйцэтгэх, Спорт цогцолбор барьж байгуулах 2 тендерт манай хүү Чойндонгарав нь материал бүрдүүлэн орж Спорт цогцолборын тендерийг эхний ээлжид авсан байсан. Дараа нь Иргэний танхимын засвар халаалтын тендер шалгаруулалт явагдаж мөн шалгарсан байсан. Ингээд гэрээ хийе гэж дуудсаны дагуу хүү очиж гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед хүү захирлаар нь байсан юм. Ингээд гэрээнд заагдсаны дагуу санхүүжилтийн эхний 30 хувийг авч үйл ажиллагаа эхлэсэн. Миний хувьд хүүхэд хот руу явсан учир өөрөө гардаж бүх ажлыг хариуцаж хийлгэсэн” гэжээ.
NUUTS.mn