Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн : ОТ-н хоёрдахь шатны санхүүжилт дээр манай зарим нөхөд гадныхантай нийлэн монголчуудаа хууран мэхлэж байна

Нийтэлсэн: 2015-05-27 07:40:47

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Оюу толгойн далд уурхай бол 5-7 жилийн дараа баригдаж дуусах бүтээн байгуулалт. Гэтэл одоо ингээд гарын үсэг зурснаар амьдрал сайжрах юм шиг л олон түмний тархийг угаагаад эхэллээ. Үнэндээ бол тийм зүйл гарахгүй. Тэгэхээр эргээд хэдэн сарын дараа амьдралын үнэнд гүйцэгдээд ирэхээр олон түмэн бүр ч илүү бухимдана. Ингэж ярьж гадны гар хөл болоод байгаа нөхдүүд цаашдаа яана гэж ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй юм. Оюу толгой эхлэхэд ямар гоё зүйл ярьж байлаа. Өдөр тутам нэг сая ам.доллар алдаж байна. Өгөөжийн 53 хувийг хүртэнэ гээд л... Гэтэл тийм зүйл огт болоогүй. Харин С.Баярцогт, С.Баяр гэдэг хүмүүс улс төрийн тэтгэвэртээ гарсан. Одоо тэр л давтагдах байх. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээ сайжраагүй. Монголын талд харилцан үр ашигтай болоогүй байна. Баялгаас олсон мөнгө нь Монголоор дамждаггүй хэвээрээ байгаа. Нийт орлогынх нь 4-5 хувь л Монголдоо үлдэж байна. Үүнийг өөрчилж чадаагүй байхад их зүйл хүлээсний хэрэггүй юм. Түүнчлэн Оюу толгойн баялгийн орлогоо Монголын банкаар дамжуулаагүй цагт валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжихгүй нь тодорхой. Үүний үр дүнд өнөөдөр манай улс ачуулсан баялгаа тооцохоор, дэлхийд хамгийн өндөр 7.8 хувийн өсөлттэй эдийн засагтай, гүнзгий хямарсан, өртэй ,улс болчихоод байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гээд байгаа маань бас л зээл. Манай улсын гадаад өр энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өр 20 тэрбум ам.доллараас хол давна гэсэн үг юм. Гэтэл нөгөө Оюу толгойн хулгайгаа нуун дарах хар Пиар өмнөх шигээ л эхэлчихлээ. Гэхдээ цаг хугацаа энэ бүгдийн үнэн зөвийг урьдийн адил шүүнэ. Тэр цагт энэ хэд маань нүүрээ хааш нь хийнэ дээ. Мөн л гадаадад хаус худалдан авч зугтах нүхээ ухсан ч байж мэднэ.
-Ерөнхий сайд олон зүйл дээр амжилттай тохиролцлоо. Тухайлбал, менежментийн зардал зургаан хувь байсныг гурав, нөөцийн төлбөрөө авах боллоо гээд байгаа...
-Менежментийн зардлыг нийт гаргасан зардлаас хувилж тооцож хүртдэг. Хэр их зардал гаргана удирдлага тэр хэмжээгээр өндөр ашиг хүртдэг буруу зарчим тэнд үйлчилж байгаа. Та бүхэн сайн ажиглавал бүтээн байгуулалтын хугацаанд гурван хувь байхаар тохирчихлоо гэсэн байгаа. Энэ нь тэр далд уурхайг барьж босгох 5-7 жилийн хугацаанд л гурван хувь байна гэсэн үг юм. Өмнө ч гэсэн эхний шатны бүтээн байгуулалтын үед гурван хувь л байсан. Яагаад гэвэл менежментийн зардлыг авахдаа компанийн  гаргасан зардал дээр бүтээн байгуулалтын хөрөнгө  оруулалтын зардлыг нэмсэн дүнгээс тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван  хувь нь зөвхөн зардлаас тооцож авдаг зургаан хувьтай  дүнгээрээ дүйнэ гэсэн үг. Ингэж л гадныхантай нийлж манай хэсэг нөхөд биднийгээ . молигодож байна. Нөөцийн татвар таван хувийг угаасаа тэд төлөх үүрэгтэй. Харин  яагаад өнгөрсөн хугацаанд бүрэн төлүүлж авахгүй байсныг гайхаж байна. Бүхэл  бүтэн тусгаар улс байж  харийн нэг компанийн өмнө ингэж татвараа бүрэн авч  чадахгүй'арчаагүй байсан  гэхэд итгэмээргүй. Манай Эрдэнэт болохоор 18 хувийн , нөөцийн татварыг ямар ч  хэл амгүй төлж байна. Гэтэл  Оюу толгой таван хувийн  нөөцийн төлбөрөө бүрэн харагдаад байгаа юм биш үү.
-Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог болон бие даагч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байна. Эдийн засаг хүнд ийм зүйл ярих цаг мөн болов уу?
-Үнэндээ бол ард иргэд,  компаниудыг нь хямруулж, амьдрах гарц хайлгаж байгаад, шүүмжилсэн биднийг болохоор садаа болж байна гэж урьдын шигээ тархи угааж, дарамталж байгаад л үүнийг хийлээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг бид тооцож, судлахгүйгээр горьдсон хандлагаар энэ том баялгийг харийн 14 банк, санхүүгийн байгууллагын мэдэлд өгүүлж боломгүй. Бид хоёр үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөж байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, чиглэл өгөхдөө нийт хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар, түүн дотроо далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.доллар байна тооцож, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 51 хүргэх тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг гаргасан. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын баталгаажсан хэмжээг Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэн нэмэгдүүллээ гэж үзсэн. Ингэснээр УИХ-аар баталгаажсан манай ашиг хүртэх хугацаа хойшилсон. Олон асуудал урган гарч ирж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс хойш энэ гэрээ харилцан үр ашиггүй байгаа нь амьдралаар нотлогдож, гэрээг сайжруулах асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ харилцан үр ашиггүй байхад хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдсэн нь буруу гэж үзсэн. Одоогоор огцруулах саналд 10 гаруй гишүүд нэгдээд байна.
-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Ер нь бол хоёр толгой хөдөлж байгаа гэдгийг хэлье. Өнгөрсөн жил Хятадад гаргасан 14 сая тонн нүүрсний 4.8 сая тонныг нь “Эрдэнэс таван толгой’’ компани гаргаж Чалкод төлөх манай улсын эх орны хувь хишиг хүртээхэд авсан өрийг төлсөн. Бүр 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, манай эхний тавд багтах том компани болж хөгжиж. Нөгөө талаар, энэ компанид манай иргэдийн 1072 хувьцаа байгаа. Тиймээс тэдний өмнөөс, асуухгүйгээр шийдэх эрх бидэнд байхгүй. Энэ бол Эрдэс таван толгой ХК-г ард иргэдийн өмч болсон баялгаас нь салгаж болохгүй гэсэн үг юм. Энэ талаас нь харахад одоогийн орж ирсэн гэрээг дэмжих, батлах боломжгүй. Миний хувьд Эрдэс таван толгой компанийг гадны тэр хоёр компанид 49 хувиа эзэмшүүлээд хамтарч ажиллах нь зөв байх гэж бодож байна. “Энержи ресурс” компани олон бүтээн байгуулалт хийж хувийн хэвшлийг үлгэрлэж байгааг бодолцох ёстой. Энэ компанийг Монголын төр бас л хамгаалах үүрэгтэй. Тэдэнд тулгараад байгаа хүндрэлийг туулахад нь туслах ёстой. Таван толгойн асуудлыг компанийн хоорондын өрсөлдөөн зөрчил байдлаар харж шийдэж огт болохгүй. Таван толгойг ийм замаар шийдэх ёстой л гэж бодож байна.
 

NUUTS.mn




 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших