Нууц мэдээллийн уурхай

Сангийн сайд ОТ-ын тайланг батгалгаажуулбал огцруулна

Нийтэлсэн: 2015-05-25 05:00:35

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тодруулах зүйл их байгааг дурдлаа. Тухайлбал төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийнэ тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн  нь хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй  гэсэн юм. Тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэлээ
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших