Нууц мэдээллийн уурхай

12 настай охиныг Булганы Хутаг-Өндөр сумын “Намнангийн хүрээ” хийдийн хамба лам хүчирхийлжээ

Нийтэлсэн: 2015-05-25 02:30:39

Булганчууд бүх зүйлд анхдагч гэдэг нь үнэн аж. Анхны сансрын нисгэгч, олимпийн аваргаас гадна анхны хүчирхийлэгч ламтанг “төрүүлжээ”. Олон нийтийг цочроосон 12 настай охиныг хүчирхийлэгч бурханы шавь нь Булганы Хутаг-Өндөр сумын “Намнангийн хүрээ” хийдийн хамба лам З.О гэгч байжээ. Тэрээр гэр бүлтэй төдийгүй Биеийн тамир, спортыг дэмжигч гэр бүл “Алтан-Од” медалиар шагнагдаж байсан гэнэ. Хамбатанг 2011 оноос 2014 оны 9-р сар хүртэл удаа дараагийн үйлдлээр бага насны охин Г.А-г хүч хэрэглэн хүчиндсэн, 2014 оны 10-р сард батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт чанга дэглэмтэй хориход 16.6 жилийн хоригдох ялаар шийтгүүлсэн. Шар орхимжит хүчирхийлэгч “…охин ус хийгээд зогсож байсан бөгөөд түүний юбка нь сөхөгдсөн харагдсан нь надад нэг сонин сэтгэгдэл, мэдрэмж төрүүлсэн. би тухайн үед 3 удаа оролдоод гэнэт 13-14 настай шүү дээ гэж бодоод больсон. аав нь та хүүхэд оролдлоо гэж уурлахаар нь тийм асуудал болоогүй 3 удаа л гарнаас нь татсан, ийм асуудлын төлөө цагдаа гээд яахав гэж хэлсэн” гэжээ. Тэрээр сонин мэдрэмжинд “автагдсан” ч бурханы ивээлээр нүгэлт бодлоо уураг тархинаас таягдан гаргаж чадсан биеэ барьж дийлсэн  хэмээн хүчирхийлсэнээ хүлээсэнгүй. Гэсэн ч хохирогч болон бусад гэрчийн мэдүүлгээр бузар үйлдэл нь батлагджээ. Хохирогч миний өмсөж явсан шорт дэрэвгэр хормойтой бөгөөд тухайн үед сөхөгдөөд байхаар нь буулгаж засаад явж байсан гэжээ. Хамбатаны гэрт усыг нь оруулж өгөхөд зүүн талын орон дээр түлхэж унагаагаад хувцасыг нь тайлан дээрээс нь дараад авчээ. Хачирхалтайн нь хохирогч хамбатын гэрт дөрвөн настайгаасаа эхлэн амьдарч байсан гэнэ. Өмнө нь 5-р ангид сурч байхад нь бас нэгэн тийм явдал болсон гэж охин мэдүүлжээ. Хамбтан охиныг уйлахад нь аав ээждээ хэлбэл ална гээд таван мянган төгрөг өгчээ. Харин эцэг эх нь хэн  ямар учраас мөнгө өгсөнийг нь асуусаар байгаад хамбын бузарын хэргийг мэдэн цагдаад ханджээ. Хохирогчийн талынхан “…5000 төгрөг харуулахаар нь яагаад  чамд мөнгө өгсөн юм гэхэд гэртээ оруулаад хаалгаа цоожлоод ор луу түлхсэн гэж хэлсэн, өмсөж явсан дотуур хувцасыг нь үзсэн чинь бохирлогдсон байсан…охиноосоо өмнө нь ийм асуудал болж байсан уу гэхэд өнгөрсөн жил үсдэж, зодож, шөнөжин зодсон, олон удаа ийм зүйл болсон гэж хэлсэн. …цагдаа дагуулаад ирэхэд О ах битгий хэлээч, эндүүрэл байсан байна гэж хэлээд өнгөрөөгөөч. ах нь буруу зүйл хйисэн байна, гурван л удаа оролдож байсан, түүнээс бол хийгээгүй гэж яриад байсан” гэжээ. Хамбын эхнэр нь нөхөн төлбөр гэж нэг сая төгрөг өгчээ.  Хувраг хүнээс гарамгүй хэрэгт орооцолдоод шалгуулж байхдаа хамбатан мөрдөн байцаалтаас оргосон гэнэ. Түүнийг эрэн сурвалжилахаар Булганы Цагдаагийн газрын хоёр ажилтан Эрдэнэтээс Улаанбаатар луу 5 хоногийн хугацаатай томилолт авч яваад эхний өдрөө л барьжээ. Эрэн сурвалжилахад нийт 1.7 сая төгрөгийн зардал гарсан гэнэ. Ийнхүү санаанд оромгүй хэрэг өдүүлдэг улстөрчид, дарга нар, бөхчүүд, хошин шог урлагийнхан дээр “арван цагаан буяныг үйлдэгч” шар орхимжтонгууд нэмэгджээ.


NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших