Гэр бүлийн нарийн ширийнээ найз хүүхнүүддээ дэлгэх аюултай
Найз хүүхэн чинь чиний хамгийн дотнын бас багийн чинь найз байж болно. Гэхдээ гэр бүлдээ болж байгаа бүхий л явдал, нөхөртэйгөө харьцаа ямар байгаа зэрэг нарийн ширийн зүйлсээ бүү хэлж бай. Цагийн олж хэлээгүй зүйл нөхрөөс тань салгаж магадгүй юм. Таны магтаад хамгаалаад байдаг найз хүүхнүүд чинь жинхэнэдээ гэр бүлийг тань сүйрүүлэх галд тос цацагчид байдаг. Эр хүнд сэтгэл хөөрөл, гутралаа хуваалцах найз цөөхөн бол эмэгтэйчүүдэд эсрэгээрээ байдаг. Тийм ч учраас бусдын зөвлөгөө нөлөөнд автсан буруу шийдвэр олонтоо гаргадаг гэнэ. Нөхөртэйгөө яаж муудалцсанаа нэгбүрчилэн ярьж өгөх тусмаа тэд янз бүрийн зөвлөгөөгөөр толгойг чинь улам эргүүлэх болно. Та найз хүүхнүүддээ болсон явдлын тухай сэтгэл хөөрлөөрөө баахан юм ярьдаг тэд ч хариуд нь дэвэргэн хоосон хариу хэлдэг. Найз хүүхнүүдийн чинь хоосон өрөвдөлт, хошуу дэвсэлт таныг нүдийг улам халхалдаг. Зарим нөхрөөсөө салсан хүүхнүүд нь таныг гэрлэлтээ цуцлуул гэдэг агаад учир нь тэд өөрсдийгөө зөв юм хийсэн гэж итгэсээр яваа. Гэтэл нөхцөл байдал салж сарнихдаа тултлаа хурцдаагүй байхад ийм зөвлөгөө огт хэрэггүй. Нөхрийнхөө зан байдал, биеэ авч явааг бусдад дэлгэж суухын оронд нүүр нүүрээ хараад ярилцах нь хамгийн зөв арга юм.
NUUTS.mn