Нууц мэдээллийн уурхай

Монголын Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж өмгөөлөгчтөйгөө түнжин хагараад бурууджээ

Нийтэлсэн: 2015-05-22 06:13:41

Гантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын эсрэг юм хэлдэг хүн нь Монголын Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж юм. Хоёр хамба бие биендээ “Тэмка Дорлигоо” хоёроос дутахгүй харшилтай. Са хамба Чой хамбаа шүүхэд хүртэл өгч байсан. Тэгвэл  Монголын Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж энэ удаад олон хэрэг заргад нь тусалсан гарын өмгөөлөгчтэйгээ түнижн хагараад хэрүүл маргаанаа шүүхээр хагалуулахдаа тулжээ. Өмгөөлөгч нь иргэн Э.Т-гийн гомдолтой эрүүгийн хэрэг, “Женекон групп” компаний нэхэмжлэлтэй Монголын их хүрээ хийдэд холбогдох иргэний хэрэг зэрэг гурван ч хэрэгт иргэн  З.Санждоржийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцжээ. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол “Женекон” компаний нэхэмжлэлтэй 221 сая төгрөг гаргуулах иргэний хэргийг нь амжилттай шийдвэрлэснээр нэхэмжлэгч  тал нэхэмжлэлээсээ татгалзаж. Ингээд хамбатан “цаашид хамтран ажиллах сонирхолтой бүх ажилд нь баярласан, сэтгэл ханамжтай байгаа” гээд харин  мөнгө төгрөг өгөх боломжгүй гэжээ. Өмгөөлөгч өөрийн хөдөлмөрөө үнэлэн үлдэгдэл хөлсөө нэхэхэд ахиад л татгалзаж. Харин хамбатан анхнаасаа надтай гэрээ хийхдээ буруу тохирсон байгаа юм хэмээн мэлзэж. Гэрээ бичсэн хуудас өгөхөд нь уншиж харалгүй гарын үсэг зураад буруудсан гэнэ. Тэгээд ч гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй, манайх “Женекон” компаниас мөнгөө одоо хүртэл аваагүй л байгаа гэжээ. Эрүүгийн хэргийг энэ өмгөөлөгч ч хэрэгсэхгүй болгоогүй, хуульч хүн ингэж худлаа ярьж болохгүй. ер нь ярьж байгаа зүйл нь бүгд худлаа” хэмээн ихэд унтууцжээ. Хамбатан хэзээ ч өмгөөлөгчид ийм өндөр хөлс төлж байгаагүй, өмнөх өмгөөлөгчөө хоёр жил ажиллуулаад 300 мянгыг л өгч байсан аж. “Зарим нь намайг үнэгүй өмгөөлөөд явж байхад зарим нь цаанаа өчнөөн мөнгө төгрөг бодсон ашиг хонжоо хайсан ийм байж болдог юм уу, би хувраг хүн тул шудрага үнэнийг эрхэмлэдэг, өмгөөлөгчийн нэртэй л яваад байсан болохоос биш би өөрөө энэ бүх асуудалд зүтгэсэн. Дээд шүүх дээр би ганцаараа л сууж байсан, энэ хүн ирээгүй. тэгсэн мөртлөө ажлаа 100% гүйцэтгэсэн гээд байгаа юм” гэж халаглажээ. Мөн өмгөөлөгч нотариатч нарыг “…хоорондоо гэрээтэй ажилладаг юм байна лээ. энэ амархан ажил байна чи аваач гэж нэг нэг рүүгээ дохилцдог хүмүүс…” хэмээн үнэн нүүр царайг нь “илчилжээ”. Энэ мэтээр мөнгө төлөхгүй гэж ихэд маргасан ч өмгөөлөгч хүнийг шүүх дээр яаж дийлэх билээ… Хамба лам З.Санждорж Монголын Их хүрээ хийдэд холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 22.5 сая төгрөг төлөх үүрэгт тас хийтэл унаад байна.



NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших