25 настай залуу хамаатныхаа 10 настай хүүг хүчирхийлсэн хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-05-22 02:48:44
Сүүлийн үед санаанд оромгүй аймшигт хэрэг гарах нь өдөр тутмын явдал болж. Жирэмсэн эмэгтэй балчир охиныг зодож хөнөөсөн, лам хувраг хүн хүчингийн хэрэг үйлдсэн бол хамаатныхаа эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн хэргийг насанд хүрсэн том залуу үйлдсэн нь тогтоогджээ. Бүр хамаатан садан байсан гэнэ. Боржигин овогт П. Энхбат нь 25 настай, микро барьдаг. Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Доод салхитын …. тоотод түр оршин суудаг байж. Тэрээр бага насны буюу 8 нас 10 сартай, эрэгтэй хүүхдийг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, өнгөний өвчин халдаасан хэрэгтээ 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлэх ял аваад байна. Хүүгийн аав хөдөө явахдаа эгчийндээ хүүгээ үлдээдэг байсан аж. Харин П.Э нь хүүг өвөртөлж унтдаг байжээ. Энэ хэргийн хамгийн харамсалтай хохирогч нь хөөрхий хүү агаад эмч нар сэтгэцийн гэмтлийн дараах сэтгэл хөдлөлийн эмгэгтэй болсон гэж тогтоожээ. Болсон явдлыг сөхөж ярихаар л уйлчихдаг гэнэ. Хүүд өвчний шинж тэмдэг илэрснээр П.Э-гийн бузар явдал сөхөгджээ. Эмч нар хүүгээс асууж лавлаж байж “аавын эгчийн хүүхэд Э ах гэртээ өвөртөлж унтаад хошного руу боовоо хийсэн” гэдгийг нь хэлүүлж чаджээ. “Салхитад байхад л Э ах миний дээр гараад хэвтчихдэг байсан, …шөнө унтаж байхад бөгсний завсраар шингэн зүйл болчихсон байдаг байсан..” гэж хүү хэлжээ. Энэ бузар хэргийг өдүүлсэн этгээд “үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа” тул ялыг хөнгөрүүлж дэглэм бууруулж өгөх хүсэлт гаргасан гэнэ. Гэтэл бяцхан хүүгийн сэтгэцийн эмгэг насан туршдаа арилахгүй нь мэдээж юм.
NUUTS.mn
