Нууц мэдээллийн уурхай

“Улстөрчид ОТ-д бүү хутгалд” буюу “хоол идэхэд бүү саад бол…”

Нийтэлсэн: 2015-05-22 02:10:03

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайгаас ирэнгүүтэй нисэх буудалд мэдээлэл хийлээ. Юуны урьд өөрөө ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй Бямбажав гэдэг нөхөр зурсан гэдгийг яаран мэдэгдлээ. Гэрээнд гарын үсэг зурах аюултай гэдгийг “сайн найз” нь харуулсан. Өмнөөс нь гарын үсэг зурах далдагануурыг олоход ядах юу байх билээ. Ерөнхий сайд Дубайд тархиа нэлээд угаалгажээ. Тэрээр От-ыг тойрсон улстөрийн тэмцэл маргааныг намжаах үүрэг авсан нь хэрүүл маргаанаа зогсоохыг С.Ганбаатараас бараг л гуйх шахсанаас нь харагдаж байна. Хариуд нь гадныхан Монгол нь хөрөнгө оруулахад таатай орон болсон гэсэн ганц хоёр мэдээлэл мессэжийг дэлхий нийтээр цацах гэнэ. ОТ-ын ашгийн өгөөжийн 53 хувийг монголчуудыг хүртэхийг баталгаажууллаа гэсэн.  Гэтэл тэр нь хэзээ хэдийд гэдгийг хэлсэнгүй. Харин ч  2040 оноос нааш ашиг хүртэхгүй тухай яриад байдаг. Мөн татварын 30 сая долларыг авахаар болжээ. Энэ мөнгөний төлөө ямар буулт нууцаар хийсэн нь сонин. Борлуулалтын орлого нь  урьдын адил гадны банкаар дамждаг хэвээрээ үлдэж. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын банкаар дамжуулж болно гэснийг Дубайн хэлэлцээрээр шийдэлгүй “нээлттэй” орхиж. Энэ нь ОТ-ын борлуулатын орлого гадны банкинд ордог нь нэг хэсэгтээ л  хэвээрээ үргэлжилэхээр болж.  Далд руухайн хөрөнгө оруулалтын хэмжээг гадныхны хэлсэн тоогоор нь хүлээн зөвшөөрчээ. Магадгүй өнөөдөр 30 сая доллароо авах гэж маргаашийн тэрбумыг хаясан биз. Энэ мэтээр далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмээд нуусан татварыг нь хөндөөгүй, орлого гадны банкаар дамждаг хэвээрээ, удирдлагын төсөв хэтрүүлсэн зэрэг гол гол асуудлаар буулт хийгээд ёс төдий  Монголын талы хүртэх “өгөөжийг”  53 хувьд хүргээд, хяналт тавих хоёр гишүүн оруулсан зэргээс өөр үр дүнд хүрээгүй байна. Бид одооноос ашгаа авахгүй бол цаасан дээр байгаа тэр их хувиар яах юм. Эсвэл өөр хүмүүс бүлэглэл хувь хүртэх болсон уу?
 

 

NUUTS.mn  
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших