Нууц мэдээллийн уурхай

Шүүх хурлын өмнө жирэмсэлсэн монгол хүүхнүүд…

Нийтэлсэн: 2015-05-21 07:49:05

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдох үед өвдөх, архаг хуучтайгаа нотлох, давхар биетэй болох нь бас нэг “гаргалгаа” гэдэг. Ядахдаа л баригдаж магадгүй болонгуут эмнэлэгт хэвтчихдэг гэнэ. Энэ бүхэн гадуур байцаагдах, хорих дэглэм нөхцөл хөнгөрөх гээд “тустай”. Хэрвээ ял авахдаа хүрвэл хөнгөрүүлэх нөхцөл болдог. Ядахдаа л хорих ял эдлүүлэхийг 1-2 жил хойшлуулдаг.
-Г.Маралмаа 4 настай охиныг зодож тарчлаан амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа. Гэтэл тэрээр 4-5 сартай бололтой бие давхар болж. Анхан шатны шүүхийн үед жирэмсэн байгаа гэхээр хэрэг Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх үед бараг төрж таарах нь. Дөнгөж төрсөн, нялх хүүхэдтэй нь ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх нэг нөхцөл болдог агаад үүнийг өмгөөлөгч нь шаардах нь мэдээж.
 - М. Хулан нь  “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр долоон жилийн хорих ял авсан. Гэсэн ч тэрээр шүүх хурал болох үед таван сартай жирэмсэн байсан. Бүр хорин жилийн дараа төрж байгаа тул тонус өгөх, даралт унах, хэлбэлзэх зовиуртай байжээ. Түүнийг жирэмсэн болохыг эмэгтэйчүүдийн эмчийн дүгнэлт, ургийн ЭХО-оор авахуулсан зураг, хорих 461-р ангийн эмнэлэгийн бичиг зэргээр өмгөөлөгч нь баталж. Шүүх давхар биетэй зовиуртай байгааг нь харгалзаж шүүх хуралдааны  үед босолгүй суудлаасаа мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байсан. Нэгэнт яллагдагч жирэмсэлж Эрүүгийн хуулийн 63.1 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн тул М.Хуланд оногдуулсан хорих ял шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хоёр  жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсан шийдвэр гаргасан.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших