Нууц мэдээллийн уурхай

Хоёрдахь “гайхамшигт” гэрээний эзнээр Ч.Сайханбилэг тодорч ашиг хүртэх хугацааг 20 жилээр ухраалаа

Нийтэлсэн: 2015-05-21 06:15:33

Монголын түүхэнд олон “гайхмашигт” гэрээ байсан. Халхмонгол Манжид дагаар орох 1691 оны Долоннуурын гэрээ, С.Баярцогтын Оюутолгойг гадныханд өгөх гэрээ гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилдэг бол өдгөө Ч.Сайханбилэгийн Дубайд гарын үсэг зурсан гэрээ  шууд орно. Дээрхи гэрээнүүд бүгд Монголд хорлонтой монголчуудад аюултай байснаараа ижил юм. Долоннуурын гэрээгээр бид 200 жил Манжийн талхинд зовсон бол С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гэрээний “ачаар” шинэ үеийн өөр нэгэн “манж” нарын гарт 70 жилээр тас атгууллаа. Үүлэн чөлөөгөөр үзэгдсэн эдийн засгийн эрх чөлөөний нар ийнхүү жаргах нь.  Оюутолгойн өмнөх оронцоглосон гэрээгээр монголчууд 2021 онд ашгаа хүртэж эхлэх байлаа. Гэтэл муу дээр муухай гэгчээр Ч.Сайханбилэгийн гэрээ нь энэ хугацааг  ахин 10-20 жилээр ухраалаа. Асар их баялагтай ордоо өгчихөөд 2030 оноос нааш ашиг гэж гар дээрээ мөнгө тавихгүй гэхээр ямар муу гэрээг зориуд санаатай хийсэн нь харагдаж байна. Түүнээс гадна Ерөнхий сайдын магтаад байгаа гэрээ нь гадныхны хөрөнгө оруулалтыг өөрсөддөө ашигтайгаар асар ихээр нэмэгдүүлэх боломжийг сул тавьж өгчээ. Оюутолгойн анхны гэрээгээр далд уурхайн хөрөнгө оруулалтыг 1.4 тэрбум долароор тогтоосон байсан. Гэтэл Дубайд манай Засгийн газар маш том алдаа гарган буулт хийж энэ хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумаар өсгөх үүд хаалгыг шууд нээж өгчээ. Өдгөө гадныхан зургаан тэрбум доллароор хөрөнгө оруулалтаа тооцуулж ашгаас хасуулах нь. Нөгөө талын зардал өсөх тусам монголчуудад оногдох ашиг нь тун бага үлдэнэ гэдэг нь захын хүнд ч ойлгомжтой. Эхний хөрөнгө оруулалт дээр зардлаа янз бүрийн бүр инээд бас дургүй хүрэм аргаар нэмэгдүүлж байсан гадныхан одоо зургаан тэрбумээс давсан тооцоо хийгээд ирсэн ч бидэнд үгүй гэж хэлэх эрхгүй болсон. Монгол улс ашиг гэдгийг жинхэнэ утгаар нь 2030 он гаргаж авах шинжтэй болсон. Тэр цагт бидний алган дээр гадныхан маш өчүүхэн зүйл тавиад тавлаж шоолно. Харин бид хариуд нь толгойгоо шаахаас  өөр хийж юу ч хийж чадахгүй. Гэр дотроо хариуцлага тооцож ч чадахгүй. 2030 онд Оюутолгойн “гайхамшигт” 1, 2-р гэрээний эзэд тэдний үр сад Монголд байна гэж та бодож байна уу?
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших