Өлссөн гадаад эр 3.7 сая төгрөгний төмөр, ширэм хулгайлж тушаагаад баригджээ
Нийтэлсэн: 2015-05-20 06:10:42
“Hotel Mongolia”-д баян ч ядуу ч гадныхан түгжигддэг аж. Баячууд нь Зайсангийн тансаг хороололд тухалж загвар урлагийн бүсгүйчүүдтэй зугаацдаг бол ядуус нь айлын хаяанд хоргодож төмөр зэс тушааж хоолны мөнгөө олж иддэг. хамааралтай тул хуульШүүгдэгч Киш Роберт хэмээх унгар эр яаж яваад Монголд ирсэнийг бүү мэд ч энд тун тааруухан аж төрдөг байж. Орох оронгүй болсон түүнийг СХД-д байрлах “Бүмэд” үйлдвэрийн захирал үйлдвэрийнхээ байранд байлгасан биш хамаг байдгаа хулгайлуулжээ. Унгар эр үйлдвэрийн цонхны цоож, арын аваарын хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн хэвлэн шахагч машины мотор 1 ширхэг, хэвлэн шахагч машины туслах мотор 1 ширхэг, бяцлан индүүдэгч машины мотор 2 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, дөрвөн ширхэг зэс голтой 150 метр цахилгааны утас, гурван ширхэг зэс голтой кабель утас 40 гар өрөм 1 ширхэг, газын плитка 1 ширхэг зэрэг 3.7 сая төгрөгний төмөр зэс хулгайлж түүхий эд авах цэгт тушаагаад баригджээ. Хулгай хийхдээ хажуу хашааны “Эрчмийн Ундраа” компаний манаачын машинаар зөөж төмөр авдаг цэг дээр аваачиж тушаасан байж. Манаач “…савангийн үйлдвэрийн хашаанд байсан жижиг гэрт унгар хүн амьдардаг болсон байсан. Киш Роберт нь заримдаа манай гэрт орж ирээд автобусны мөнгө гуйж, авдаг байсан… манайд хоолтой болмоор байна, өлсөөд байна, төмөр, төмөр гээд байхаар нь гараад харахад үйлдвэрийн хашаа руу дагуулаад явсан, зүүн хойд буланд төмөр хураачихсан байсан, Киш Роберт төмөр авдаг газар луу дөхүүлээд өг гээд байх шиг болохоор нь хотын төв рүү явах гэж байсан учир машиндаа суулгаад, төмөр авдаг цэгийн гадаа буулгаж үлдээсэн” гэжээ. Хоёрдогч түүхий эд авах цэгийн эзэн гадаад хүн төмөр тушаагаад байхаар нь “ та орос хүн үү” гэж асуугаад унгар болохыг нь мэдэж. Эхлээд Киш Роберт 2 кг моторын зэс тушаагаад дараа нь ширмэн төмөр 30 кг, зэс 3кг-ыг тушаажээ.
NUUTS.mn