Нууц мэдээллийн уурхай

“Эх орончдын нэгдсэн нам”-ын хаяг унаж 850 мянган төгрөгний хохирол учруулжээ

Нийтэлсэн: 2015-05-20 04:05:06

Монголд олон нам байдгаас Эх орончдын нэгдсэн нам нь парламентед суудалгүй намын тоонд ордог. Ирэх сонгуулиар МАНАН-гийн хувиаргүй ноёрхол нурж унан шинэ намууд гарч ирих магадлал өндөр байгаа. Гэхдээ доорхи мэт үйлдэл авир гаргаад байвал олон түмний дунд нэр хүндээ алдах л байх. Иргэн Ж.М-ын Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 18-1-р байрны гадаах автомашины ил зогсоолд байрлуулсан хоёр машин дээр нь “Эх Орончдын нэгдсэн нам”-ын “Эх Орончдын нэгдсэн нам” гэсэн хаяг 2014 оны 10-р сардд унаж “Ланд крузер 100” маркийн машины дээвэр, лүүкний усны хаалт, баруун урд крыло, “Элентра” маркийн машины хөдөлгүүр ангийн таг, урд салхины шил зэргийг тус тус гэмтээжээ. Хохирлыг “Вендо” компаниар үнэлүүлэхэд 835.4 мянган төгрөг болсон тул мөнгөө “Эх Орончдын нэгдсэн нам”-аас нэхээд авч чадалгүй өдий хүрч. Эх орончид тухайн өдөр гэнэт хүйтэрч хүчтэй салхилсан тул байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон биднэээс шалтгаалаагүй хэмээн хохирол барагдуулахаас татгалзжээ.  Мөн“… ашиг сонирхлын зөрчилтэй байж болох “Вендо” компаниар дүгнэлт  гаргуулахдаа биднийг оролцуулаагүй, хэт нэг талыг барьсан, Ланд Круйзер 100 маркийн машины дээвэр хонхойж, урд крыло зурагдаж хөнгөн гэмтсэн байхад хунирч, чихэгдсэн мэтээр дөвийлгөн 502.800 төгрөг, Хьюндай Элентра маркийн машины салхины шил дотор талаасаа хэзээ хагарсан нь тодорхойгүй багахан цуурсан байхад нэмж үнэлсэн” гээд хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Гэтэл хуулиараа хариуцагч байгууллага өөрийн эзэмшлийн барилга, байшин түүний хананд байрлуулсан эд зүйлсийг зохих ёсоор арчлан хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс холбоотой үүссэн гэм хорыг арилгах үүрэгтэй гэнэ. Энэ үүргээ эх орончоор ухамсарлаад хохирол барагдуулахыг машины эзэн шаардаж байгаа аж.

 

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших