Нууц мэдээллийн уурхай

Р.Бурмаа өөрийнх нь эсрэг өргөдөл гаргасан 270 хүнийг цагдаагаар шалгуулжээ

Нийтэлсэн: 2015-05-20 03:40:28

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа нэр хүндээ машид эрхэмлэдэг аж.  Гэхдээ л давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан атлаа өөрөө давхар дээл өмсөж л орхисон. Энэ нь нэр хүндийг нь нэлээд унагасан бол “нэр хүндтэй” нь холбоотой өөр нэг хэрэг байдаг нь Дээд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгджээ. Дээд шүүх хүртэл зарга хийсэн гэхээр тууштай явсан агаад бүр намынхаа Хянатын хороотой шүүхдэлцсэн нь гайхалтай. Хэрэг явдал дан дээлтэй Р.Бурмаа Дорнод аймгийн Ан-ын дарга болж “давхар” тэрлэгтэй болсох гэснээс эхэлж.  Аймгийн АН-ын унасан дарга Г.Болдбаатарын зохион байгуулсан хурлаас гишүүн хатагтайг даргаар залсан. Гэтэл хууль ёсны удирдлага нь намын Хяналтын хороондоо гомдол гаргаж түүнийг нь 270 намын гишүүн нь дэмжиж гарын үсэг зуржээ. Намын гишүүд ирээдүйн ХХАА-н сайд хатагтайг “…намын эв нэгдлийг хагалган бутаргаж, намын нэр хүнд, эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан…” гэж гомдол гаргаж. АН-ын Хяналтын хороо хуралдаад Р.Бурмааг намын даргаар сонгосон хурлыг хуульбус болохыг тогтоожээ. Намын дарга олоогүй ч “намын эв нэгдлийг хагалан бутаргагч” гэдэг нэр авсан тул тэрнээсээ бушуухан салах гэж зүтгэж. Ингээд өргөн далайцтай хууль эрх зүйн ажиллагаа явуулжээ. Юуны урьд өөрийнх нь эсрэг гомдол гаргасан гэх 270 хүнийг хуулийн байгууллагаар шалгуулсан гэнэ. Өргөдөлд гарын үсгээ зурсан хүмүүсийг дуудан “таны гарын үсэг мөнө үү, сайн дураараа зурсан уу” гэх зэргээр шалгааж. Уг нь Улстөрийн намын тухай хуулиар хуулийн байгууллага намын дотоод хэрэгт оролцохыг хориглсон. Тэр ч байтугай ямар намын гишүүнчлэлтэйг нь хүртэл  асуухыг хориглосон байдаг. Хэрвээ гарын үсэг зурсэн хүмүүсээс нэг нь л “энэ миний гарын үсэг биш, би зураагүй” гэж мэдүүлсэн бол Р.Бурмаа аврагдаж “намын эв нэгдлийг хагалган бутаргаж, намын нэр хүнд, эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан” нэрнээс салах байж. Даанч аз дутахад тийм тохиолдол гарсангүй.  Эхний ажиллагаа нь үр дүнд хүрээгүй тул тэрээр намын Хяналтын хороог барьж авчээ.  Хяналтын хороондоо “…намын 270 нэр бүхий гишүүдээс УИХ-ын гишүүн Р.Бурмаад холбогдуулан …намын эв нэгдлийг хагалган бутаргаж, намын нэр хүнд, эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан гэх өргөдөл ирсэн гэдэг мэдээлэлд Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гаргах замаар няцаалт хийх, уг няцаалтыг Ардчилсан намын цахим хуудаст байршуулахыг” даалгуулах гэсэн нэхэмжлэл гарган шүүхэд өгчээ. Шүүх хуулийн дагуу намын дотоод удирдлага зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй хэмээн  нэхэжмлэлийг нь нь хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү Р.Бурмаа сайдын “…намын эв нэгдлийг хагалган бутаргаж, намын нэр хүнд, эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан” гэх хүсээд байхааргүй нэрнээсээ салах гэсэн төлөвлөгөө нь бүрэн нурсан гэнэ. Дорнодын АН-аа бужигнуулж намын гишүүдээ хуулийн байгууллагаар шалгуулж зовоочихоод 2016 онд нэр дэвших ямар нүүрээрээ гээд ирэх болоо хэмээн гишүүд нь ярьж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших