Найз охиндоо хаягдаад гэрээр нь шатаах гэсэн хэрэг Завханд гарчээ
Нийтэлсэн: 2015-05-19 06:03:54
Завхан аймгийн Баянтэс сумын 7-р багт унтаж байсан хүмүүсийг гэртээ нь шшатаах гэсэн этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ. Галзад овгийн Ц. Д нь орой 23 цагийн орчимд Завханаймгийн Баянтэс сумын 7-р багийн 3-9 тоот хашаанд байрлах иргэн Г.Б-гийн гэрийн гадна талаас гал тавьж шатаасны улмаас 300 мянган төгрөгний хохирол учруулж дотор нь байсан таван хүнийг алахыг завдсан гэнэ. Гэрийн эзэгтэй “...хэрэг гардаг орой манайд дөрвөн хүүхэд байсан, манайхан ихэвчлэн 22 цаг болгож унтдаг, гэтэл гэрийн гаднаас “танай гэр шатаад байна, та нар амьд уу” гэж дуудахаар нь би босоод гэрлээ асаатал Шагай надад хандаж “юм шатаад байх шиг байна, эсгийний шатсан үнэр гарч байх шиг байна” гэж хэлсэн, босоод гэрээсээ гарах гэтэл гэрийн хаалгыг гаднаас нь юмаар түгжсэн бололтой хаалга онгойхгүй байсан, хүчтэй түлхэж онгойлгоод харахад гэрийн гэрийн үүдэн дээр төмөр даруулга хэвтэж байсан, би өөрийн хүүхдээ унтаж байхад нь тэврээд гадаа гарахад гэрийн зүүн хатавчнаас гал гарч байсан, бусад хүүхэд гарах үед гал их дүрэлзэн асаж эхэлсэн” гэжээ. Мөн Ц.Д шатаасныг дараа нь олж мэдэж. Галдан шатаагч нь хохирогчийн гэрт амьдардаг дүүгийнх нь охин Б-тай үерхдэг байж. Гэтэл хэрэг гарахаас өмнө охин ахиж уулзахгүй гэж 18 настай хүүг гомдоожээ. Энэ тухайгаа охин ... 2013 оны 10 –р сараас эхлэн бид хоёр үерхсэн, 2014 оны 3-р сард үерхэхээ больсон. Д-гийн ээжтэй манайх төрөл садангийн холбоотой гэж ээжийг хэлэхээр нь би Д-д тэр талаар хэлээд үерхэхээ больсон ” гэжээ. Харин хүү үүнийг нь шалтгаан биш гэж үзэн уурсаж гомдохдоо найз охиноо гэртэй нь шатаах гэсэн гэнэ. Тэрээр “…би телевиз үзэж байгаад шөнийн 24 цаг болж байхад бие засах гээд гэрээс нь гарсан, Отгонжаргал ахын машины баруун талын банкнаас ундааны ногоон өнгөтэй хуванцар саванд бензин хийж авсан, эмээгийн гэрээс хаалганы төмөр даруулга, гэрийн хаяанд байсан мотоциклийн гинжний тасархайг Г.Б-гийн хашаанд орсон, төмөр даруулгаараа гэргийн хаалгыг гаднаас нь даруулаад, мотоциклийн гинжийг хаалганы цүүнд хийж гаднаас нь цоожлоод савтай бензинээ гэрийн зүүн хатавчнаас эхлэн тойруулж асгаад гэрийн хойд талд очоод бензин дууссан, гэрийн зүүн хатавчинд ирээд шүдэнз зураад бензин асгасан газраасаа эхэлж гал тавьсан…тэгээд хашаа даваад эмээгийндээ ороод унтсан” гэжээ. Харин үерхлийн тухайд Б нь залгаад “Би өөр хүнтэй үерхлээ” гэж хэлсэн гэнэ. Дараа нь “Чи найз охиндоо хаягдсан юм уу? Юун сүрхий царайтай байгаа юм бэ?” гэж тавлахад нь уур хүрээд алах гэж гэрийг нь шатаажээ.
NUUTS.mn