Нууц мэдээллийн уурхай

Д.Оюунхорол, Т.Булган хоёрын халаа сэлгээний “махны машин” ингэж ажилладаг

Нийтэлсэн: 2015-05-19 03:51:23

УИХ-ын Өргөдлийн байнгийн хорооны хуралдаан дээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол салбартаа хийсэн халаа сэлгээгээ тас өмгөөлсөн. Намын дарга М.Энхболд нь хүртэл хуралдаанд орж ирээд хамгаалаад хир халдаахгүй байсан нь намынх нь бодлого юм уу гэж ойлгогдсон. Сайд хатагтай болон яамны ТНБД-ын үүргийг орлон гүйцэтгэгч Т.Булган нар халаа сэлгээний “махны машиныхаа” араа шүдийг өдөр бүр “сольж хурцалдаг” нь ахиад олон хүнийг халах төлөвлөгөөтэйнх биз. БОНХАЖЯ-ны харьяанд Ойн судалгаа хөгжлийн төв, Үлэг гүрвэлийн музей зэрэг улсын төсөвт үйлдвэрийн газар ажилладаг. Сайд хатагтайн шийдвэрээр Ойн судалгаа хөгжлийн төв, Үлэг гүрвэлийн музейн орон тоог 50 хувиар бууруулах болжээ. Хавар болсон Берлины яармагийн дараа Монголд ирэх жуулчдын тоог саяд хүргэнэ гээд байсан Д.Оюунхорол нь одоо болохоор жуулчдыг татах Үлэг гүрвэлийн музейгээ жижигрүүлээд сульдаагаад сууж байна. Энэ яамны “халалтын махны машин” маш хурдан ажилладагийг доорхи явдал гэрчилнэ. Яамын Бодлого зохицуулалтын газраас бүтэц орон тооны талаар зөвлөгөөн зохион байгуулсны дараа сайдын орон тоо цомхотгох тушаалыг “баярлан угтах” цуглааныг Ойн судалгаа хөгжлийн төвд бүх ажилчдыг оролцуулан хийжээ. Ингээд 24 хүний талыг нь буюу 12-ыг нь “баяртай” гээд тушаал уншиж.. Тэр дор нь яамнаас 12 хүний зургаан сарын цалинтай тэнцэх олговор болох 36.7 сая төгрөг төвд шилжин иржсэнийг хүн бүрийн дансанд шуурхай хийжээ. Хэл ам гаргахгүй бушуухан халахын тулд төсвийн мөнгийг хурдхан гэгч нь цацаж. Гэтэл гайхалтай нь яамныхан орон тоо цөөрүүлэх цомхотгох гэсэн хуулийн хоёр ойлголтыг ч мэддэггүй нөхдүүд байжээ. Цөөрүүлнэ гэдэг нь тухайн байгууллагад ажил, албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн ажлыг нягтруулах зорилгоор аль нэгийг нь хасаж   чадвартай, мэргэжил сайтайг нь үлдээхийг хэлдэг. Цомхотгох буюу хасах гэдэг нь тухайн байгууллагад онц шаардлагагүй ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс бүр гаргахыг хэлдэг гэнэ. Гэтэл төвийн нягтланг цомхотгол нэрээр албан тушаалаас нь халсан ч шинэ батлагдсан орон тоонд нь уг албан тушаал хэвээр хадгалагдаад ирж. Ийм тохиолдолд халах  хууль зүйн ямар ч үндэслэлгүй бол “халах махны машин” ажиллаж байгаа БОНХАЖЯ-ны хэмжээнд болдог гэнэ. Тэдэнд хуульь журам ерөөсөө хамаагүй аж. Ойн судалгаа хөгжлийн төвийн нягтланг халаад БОНХАЖЯ-ны ТНБД-ын үүргийг орлон гүйцэтгэгч Т.Булганы Б-90 тоот тушаалаар яамны санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч О.Дуламсүрэнг албан тушаалаас нь чөлөөлөөд “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн байж. Яамнаас ирсэн хүнд албан тушаал гаргахын тулд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан өөр нэгэн хүнийг цомхотгол нэрээр ажлаас нь үндэслэлгүй халсан гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших