Нууц мэдээллийн уурхай

“Оюу толгой”-н далд уурхайн олборлолтийн гэрээг яагаад Дубайд хийв…

Нийтэлсэн: 2015-05-19 02:41:03

“Эрдэнэс МГЛ”-ын захирал Б.Бямбасайхан хаа холын Дубайд очиж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн  “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанитай  Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Түүний марсайтал инээж байгаагаас нь харахад нэлээд гайгүй гэрээ хийчихэж. Гэхдээ Монгол улс, монголчуудад ашигтай юж гэдэг нь л бидэнд чухал.  Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллахаар болж далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Сонсоход таатай мэт боловч дагаад хоёрдахь “гайхамшигт гэрээ” болсон юм биш гэсэн айдас төрлөө. Энэ чухал гэрээг яагаад хаа холын Персийн буланд Дубайд хийсэн юм бол…яагаад Улаанбаатард хэлэлцэж тохироогүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Дубайд очсон манайхан мэдээж дарамт шахалтанд орсоныг мөн гадныхан оруулах гэснийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч  “Эрдэнэс МГЛ”-ын захирал Б.Бямбасайхан тэргүүтэнд ийм чухал гэрээг хийх мэдлэг туршлага бий юу гэдэг нь эргэлзээтэй. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрын үед эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг ахалж байсан. Эцэст нь эдийн засаг эрчимжээгүй бүр унасан агаад одоо “Станд бай”-д орох уу гээд яриад сууж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших