Нууц мэдээллийн уурхай

Жирэмсэн эмэгтэй траншейнд унаж бэртсэний хариуцлагыг “Нарлаг”, “Ачлал” их дэлгүүр “Баярбаясгалан трейд”-ын хэн нь хүлээх вэ ?

Нийтэлсэн: 2015-05-18 05:44:28

Гадаадын компаниуд томрох тусмаа улам бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлагч өглөгч хандивлагч болдог бол Монголынх эсрэгээрээ улам бүр хахир хатуу хүн чанаргүй болдог нь үнэн аж. Үдэш орой харих замдаа траншейнд унасан эмэгтэйн хохирлыг Монголын томд орох компани болох “Нарлаг”, “Ачлал” их дэлгүүр,  “Баярбаясгалан трейд”-ын хэн ч хариуцахгүй хэмээн бие бие рүүгээ түлхэж сууна. Бие давхар эмэгтэй траншейны нүхэнд унаад 103-т дуудлага өгчээ. Гэмтэлд очиход зулбаад байна хэмээн Эх нялхас руу явуулж. Тэнд очоод артерийн судас задарсан байна гээд хоёр цагийн турш оёдол хийлгэж. Хөдөөнөөс ирсэн тул нэг ч эмнэлэг харьяаллын биш гээд хүлээж аваагүй тул “АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлэгт 450.0 мянган төгрөгөө хэвтэж  24 мянгаар шинжилгээн хийлгэжээ. Энэ мэтээр  Отгонтэнгэр эмнэлэгт 240, Энхжин эмнэлэгд 34 мянгаар бариа засал хийлгэж. Тухайн үед нэг capтай жирэмсэн байсанд гэмилийн улмаас үр хөндүүлж.  Ингээд эмчилгээд гарсан зардлаа буруутай этгээдээр төлүүлэх гэсэнд гурван том компани хүний үнэргүй зан гаргасан гэнэ. Арай гайгүй “Нарлаг” их дэлгүүр нь төлбөр төлж болох ч заавал “Ачлал трейд”, “Баярбаясгалан трейд”-тай хуваалцана, учир нь тэр унасан гэх траншейгээр бүгдийнх нь бохирын ус гүйдэг гэжээ. “Баярбаясгалан трейд”  нь манайд хамаагүй, манай байгууллагын гадаа үүдэнд байгаа болохоор хариуцагчаар татах ёсгүй, бид траншейны нүхний битүүмжийг хийх үүрэггүй гээд халгаасангүй. Алдарт “Ачлал трейд” нь мөн л бохирын цооног манай “Ачлал” их дэлгүүрээс хамгийн ойр байх хойд талын хаалганаас л гэхэд 70 гаруй метрийн хол зайнд байрлаж байгаа тул бидэнд хамаагүй гэжээ. Үнэндээ гурван том компани тус бүр нь 500-600 мянгыг төлөхөд л хөөрхий эмэгтэйн хохирол барагдахаар байж. Мөнгө төлөхгүй гэсэн гурав бие биенийхээ муу муухайг дуудалцаж гарчээ. “Ачлал” их дэлгүүр нь “Баярбаясгалан трейд”-ийг техникийн зөвшөөрөл, нөхцөлгүйгээр “Намнантрейд”-ийн узелиэс ус авч хэрэглэдэг, тус компаний “Намуун” кафены гаднах шугам сүлжээ нь тухайн байгууллагын өмчлөлд байдаг тул траншейны тагийг хийх битүүмжлэх үүрэгтэй гэж буруутгажээ.
 

NUUTS.MN
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших