Нууц мэдээллийн уурхай

Захиалагчаа хуурч байсан Н.Төмөрхүү сайд төрийг хуурахгүй гэсэн баталгаа байна уу ?

Нийтэлсэн: 2015-05-18 03:06:12

ЗТ-ийн сайд Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт” гэдэг барилгын том компани байдаг.  Олон ч барилга барьсан “буянтай” ч осол гаргаснаа нуудаг хоригдол оргож байсан гээд багагүй “нүгэл” бий. Тэр олон нүглээс захиалагчаа хуурах шиг том нүгэл байхгүй биз. “Өндөр буянт” компанид итгээд мөнгөө төлөөд байр захиалсан биш хугацаа хожигдуулахаас гадна м2-ын дутуу байр өгдөг байж. Иргэн Ц.О нь 2012 оны 7-р сарын 10-ны өдөр “Өндөрбуянт холдинг” компанитай Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хорооллын нутагт баригдах 200 айлын орон сууцны А корпусын 37-р байрны 1-р орцны 3 давхарын 10 тоот, 105.51 м.кв байрыг захиалж байгуулж, 1 м.кв-ыг 1600 долларт тооцож 168.816 доллар төлжээ. Гэрээ ёсоор ашиглалтанд орох хугацаа 90 хоногоос илүү хугацаагаар хэтэрбэл хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тохирч. Гэтэл цг байр нь 2013 оны 6-р сард ашиглалтанд орсон тул 2013 оны 4-р сарын 1-нээс 6-р  сарын 10-ыг хүртэл нийт 70 хоногийн алданги буюу 23.6 мянган доллар төлөх үүргийг “Өндөр буянт” хүлээжээ. Хугацаа хэтэрснээс илүүтэй ноцтой асуудал гарсан нь байр гэрээнд зааснаар 105.51 м.кв байх ёстой атал  орон сууцны доторх талбайн хэмжилтийг “Тоонто гранд” компаниар хийлгэхэд 100.66 м.кв буюу талбайн зөрүү 4.85 м.кв гарчээ. Ингээд захилагч иргэн алданги болон.кв-ын зөрүү 7760 доллар бүгд 31395 доллар нэхжилсэн ч сайдын компани төлөхгүй хэмээн татгалзаж. Ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн нь Улсын комисс хүлээн авахгүй удсанаас болсон гэнэ. Мөн орон сууцны дотор талбайн хэмжилтийг хийсэн компаниудын дүгнэлтийг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж. Гэсэн атлаа  захиалагчийн гэрээнд заагдсан талбайтай байр хүлээлгэн өгсөнөө нотолж чаддаггүй дэмий л хэмжилт хийсэн компаниудыг буруутгасаар өдий хүрчээ. Энэ зуур заргалдсаар өнөөх талбайн зөрүүг 3.97 м.кв буюу 6352 доллар хүртэл буулгаад авсан гэнэ. Төлөх ёстой алдангиа хүртэл багасгахаар заргалдаж гарч. Ийнхүү МАН-ын том дарга сайд нарын компани гэрээний үүргээ биелүүлдэггүй, захиалагчдаа хуурдаг бизнесийн наад захын соёлгүй гэдгээ харуулсаар байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын компани болох “Нью прогресс” нь бурхан болсон хүний газрыг булаацалдаж бүр хашаа хүртэл хатгаад хууль ёсны эздийг оруулахгүй өдий хүрч байна. Тэгвэл ЗТ-ийн сайд Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт” нь хугацаа хэтрүүлсэн алданги, м2-ын зөрүүгээ том компани шиг хүлээгээд мөнгийг нь буцаагаад өгчихгүй  захиалагчаа чирэгдүүлж зовоосоор явна. Ер нь бизнес хийж байхдаа захиалагчаа хуурч байсан хүн сайд болоод төр түмнийг хуурахгүй гэсэн баталгаа бий юу ?

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших