Хийлдэг хүүхэн сексддэг нөхрөөсөө салжээ
Италийн Мантуйя хотын шүүх гэрлээд хорин хэдэн жил болсон тохьтой томоотой, төрийн албан хаагч итали эрийг хийлдэг хүүхэнтэй “явалдаж” эхнэрээ араар тавьсан хэмээн шүүх үзэн гэрлэлтийг нь цуцалжээ. Шившигт эрийн эхнэр нь сүүлийн үед нөхөр нь “үүргээ гүйцэтгэхээс” зайлсхийх болсонд сэжиг авчээ. Ингээд газар дээр барихаар шийдэн хамаатан лууг хонуутаар зочилно гэж хэлж яваад шөнө нь гэнэт буцан иржээ. Нас тогтсон хатагтай нөхрөө залуу амрагтай нь хамт байхад нь барина гэтэл харин хар цагаан өнгийн хоёр хийлдэг хүүхэнтэй жаргаж байхыг нь хараад бүр цочиролд орж. Доромжлуулсан гэж үзсэн тэрээр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж шүүгч ч нөхрийг нь эхнэрээ араар нь тавьсан гэж үзжээ. Нөхөр нь шүүх хурлын сүүлийн үед дандаа хийлдэг хоёр амрагтайгаа унтаж байгаа, бүр машиныхаа багажинд нуугаад далайн эрэг рүү хүртэл явснаа хүлээж. Наран шарлагын газар очоод насосоор амрагуудаа хийлээд дараа нь гурвуулаа группэн-секс хийдэг байсан нь илэрч шившиг болжээ.
NUUTS.mn