Нас барагсад юунд харамсдаг вэ ?
Нийтэлсэн: 2015-05-14 06:08:56
Судлаачид сэхээн амьдруулах тасагт олон жил ажилласан эмч, сувилагч асрагч нарын дунд судалгаа явуулаад хүн бурхан болохынхоо өмнө юунд их харамсдагыг нь олж тогтоожээ.
-Ганц олдсон насандаа сайхан амьдарч чадсангүй дээ: Энэ хамгийн өргөн тархсан харамсал гэнэ. үхэл зайлшгүй болсныг мэдэрсэн хүмүүс өнгөрсөн амьдралаа эргэж дурсаад өчнөөн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүйгээ харамсалтайгаар дурсдаг.
-Ажлын мал шиг яах гэж зүтгэв ээ : Ихэнх эрчүүд үүнд харамсдаг аж. Ажилдаа хамаг анхаарал цагаа зарцуулсан тэд нар гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ инээж баясаж амьдралын аз жаргал ыг тэр бүрийд мэдэрч чадаагүй гэнэ.
-Хэлэх гэснээ хэлж чаддаггүй байж дээ: Олон хүн эргэн тойрныхонтойгоо эвдэрч муудалцахгүйн тулд бодол сэтгэгдэлээ нууж дарж явдаг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хүслийг нь мохоож үхлийн өмнө хүчтэй илэрдэг гэнэ.
-Найз нөхөдгүй явж дээ: Хүн үхэх хүртлээ найз нөхдийнхөө үнэ цэнийг ойлгодоггүй явдаг. Хорвоогоос хагацах тэр мөчид нь хажууд хэн байв, хэн утасдаж биеийг нь асуусныг нэгд нэгэнгүй боддог агаад жинхэнэ найз нараа өөрөөсөө түлхсэндээ ихээр харамсдаг гэнэ.
-Хүн шиг амьдарсангүй дээ : Өөрийгөө аз жаргалтай амьдарч чадсангүй хэмээн ихэнх хүн харамсдаг. Хүн болгон өөрийнхөөрөө амьдарч өөрийн хийсэн сонголт, шийдвэрээр явж байсан ч эцсийн мөчид аз жаргал үзэж чадаагүй хэмээн дүгнэдэг аж. Үүнээс гадна секс бага хийсэн, хайртай гэдгээ хэлэх зориг хүрээгүйн төлөө харамсдаг гэнэ
NUUTS.mn