Нууц мэдээллийн уурхай

“Бодь даатгал”-д гомдсон 70 настай гадаад дэд ерөнхийлөгч нь 21 мянган доллар нэхжээ

Нийтэлсэн: 2015-05-14 05:08:43

Банк санхүү, даатгалын салбарт Швейцарын мэргэжилтнүүд дэлхийд үнэлэгддэг. Тэгвэл “Бодь даатгал” нь өндөр цалин хангамж амлан байж авчирсан дэд ерөнхийлөгчөө  гомдоогоод халжээ. Гэтэл тэр нь 70 настай хүн байснаас гадна гэрээ ёсоор 2016 он хүртэл ажиллах ёстой байж. Арнольд Бадарчер гэдэг энэ өвгөн “Бодь даатгал” болон Францын “АХА” корпоррацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг байгуулахад голлох үүрэгтэй оролцож. Бусад ажил үүргээ ч бүрэн гүйцэд хийж иржээ. Францын корпорацитай гэрээ байгуулсны дараа өнгөрсөн оны зун нутагтаа амарч байхад нь “Бодь даатгал” компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаас халах шийдвэр гаргаж. Гэтэл швейцарь өвгөн халагдсанаа мэдэлгүй амарч дуусаад Монголд ирсэнээр бөөн хэрэг дэгджээ. Хачирхалтай нь өвгөнийг амарч байх үед нь өөртэй нь бус харин хамаатантай нь и-мэйлээр харилцаж Арнолд Бадэрчэрийг ажлаас халж болно гэсэн буруу мэдээлэл авсны үндсэн дээр халсан гэж гэмээ цайруулж. Өвгөн түүнийг ч хүртэл мэдээгүй байж. Ингээд ажлаас халсан тушаалаа цуцлах шаардлагатай болж. Энэ үед “Бодь”-ийн эздийн дунд “дайн” дэгдээд байсан гэнэ. Гэрээ ёсоор ажлаас халах бол зургаан сарын өмнө албан ёсоор мэдэгдэнэ гэсэн ч бөөн бужигнааны үед түүнийг санах хүн гараагүй биз. Швейцарь дэд захирлаас гадна хэд хэдэн гадаад удирдах албан тушаалтан ажиллаж байсан нь бүгд энэ дүйвээнээр халагдсан. Энэ мэт шалтгаанаас болоод өвгөн дэд ерөнхийлөгч учир нь олдохыг хүлээн зургаан сар гаруй ажилдаа орж чадалгүй суужээ. Хувьцаа эзэмшигчид нь хагаралдсан, нарийн гэрээгээр ажилладаг гадаад мэргэжилтэндээ хайхрамжгүй хандсаны төлөө өдгөө “Бодь даатгал” нэлээд их мөнгөний нөхөн төлбөрт унаад байгаа гэнэ. Насаараа санхүүгийн салбарт ажилласан хүн сайн гэрээ хийж л байж Монголд ирсэн байж таараа. Өдгөө тэрээр хайхрамжгүй хариуцлагагүй монгол даатгалын компаниас зургаан сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 18 мянга дээр ээлжийн амралтын гурван мянгаа нийлээд нийт 21 мянган доллар нэхэж суугаа гэнэ. “Бодь даатгал”-ыынхан гэрээгээ үргэжлүүлэх санал тавьсан ч “сэтгэл нь хөрсөн” өвгөн татгалзсан гэнэ. Тэгээд ч хоорондын зөрчилдөө гадаад хүнийг гайтуулдаг монгол зан хэн таашаагдах билээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших