Нууц мэдээллийн уурхай

“Оюуны ундраа” цогцолборын захирлыг “онцгүй асуудлаар” ёс зүйн зөрчил гаргасан гэжээ

Нийтэлсэн: 2015-05-14 04:13:02


Нийслэлийн Боловсролын газрын дарга нь “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн захирал П.Нэргүйдаваатай “дайны байдалд” байгаа гэнэ. Нийслэлийн Боловролын газрын дарга Ц.Отгонбагана нь 2014 оны 12-р сард “Оюуны Ундраа”-гийн захиралд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасан ч он гаргаад уг тушаалаа цуцалж. Ингээд санаа амар явж байтал 2-р сарын 2-нд ахин  “С.Нэргүйдаваад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж дарга захирал хоёрын тулаан дахин өрнөжээ. Тушаал нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлтэй бөгөөд тэр нь захирлын баталж байгаагаар ёс зүйн асуудал огт биш гэнэ.  Солонгос-Монгол багш нарын солилцоо хөтөлбөрт “Оюуны Ундраа” цогцолбор сургууль хамрагджээ. Амжилттай ч хэрэгжүүлж байгаа гэнэ.Энэ хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 12 дугаар сарын эхээр тусцогцолбор сугуульд ирсэн солонгос багш Пак Жон Хон, Им Союн нарыг өөрийнх нь хүсэлтээр  Хэнтий аймгийн Чингис хот руу хоёр авч яван түүхэн дурсгалт газруудыг үзүүлж.  Тухайн үед захирлаас гадна орчуулагч н.Энхтуяа, мэдээлэл зүйн багш Х.Оюунбаатар нар хамт явсан гэнэ. С.Нэргүйдаваа нь тэр далимд Хэнтий аймгийн АН-аас зохион байгуулсан Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын арга хэмжэнд оролцоод авчээ. Харин “ёс зүйн зөрчил” хот руу буцах замд болж. “… буцах үед хоёр солонгос багш хойно сууж явсан,  машины халаагуур хойд хэсгээрээ үлээхгүй байсанд миний бие Им Союн багшид даараагүй биз хэмээн санаа тавьж, халамж үзүүлэн гарын араас атгаж үзсэн...” гэж захирал баталжээ. Гэтэл үүнийг ёс зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсанд нь Ц.Отгонбагана даргад “гомджээ”. Харин нийслэлийн Боловсролын газрынхан нэлээд ноцтой үр дагавар дагуулсан “ёс зүйн зөрчил” гарсан гэдэг гэнэ. Багш солилцооны хөтөлбөрийг Солонгосын талын бүрэн санхүүжилтээр 2012 оноос хойш хэрэгжүүлж байгаа аж. Гэтэл С.Нэргүйдаваа нь багш солилцоогоор ирсэн гадаадын иргэнийг үл хүндэтгэсэн байдал үзүүлж  удирдах ажилтны ёс зүйн томоохон зөрчил гаргаснаас болж багш солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт зогсоох хэмжээнд хүргэсэн аюултай нөхцөл байдал бий болжээ. Тэгэхээр гар барьсанаас илүүтэйгээр юм болсон бололтой. Солонгосын тал гомдол гаргасан ч байж болох юм. Ингээд нийслэлийн Боловсролын газрын дарга “ёс зүйн зөрчил” гаргасан “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн захиралд гурван сарын хугацаагаар албан тушаалын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин С.Нэргүйдаваа үүнийг эсэргүүцэн заргалдаж байгаа гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших