Албан тушаалыг нь авсан хүнийг иргэдийн хурал дээр “Заамарын янхан” гэжээ
Нийтэлсэн: 2015-05-13 06:10:42
“Хааны алба халаатай” гэдгийг монголчууд хэзээ ч ойлгохгүй бололтой. Сандал ширээтэй зууралдахын муу үлгэр жишээг Их хурал, Засгийн газар, аймг дүүргийн төрийн алба гээд хаанаас ч харж болно.Энэ нь явсаар өөрийнх нь ажлыг авсан хүнийг өстөн дайсан мэт үзэх болж. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны иргэдийн нийтийн хуралын үеэр соёлын төвийн экс болон одоогийн даргын хооронд зөрчил үүсэж ажлаа өгсөн нь авсаныгаа “30 мянгаар бие үнэлж байсан янхан, Заамарт бие үнэлж байсан хүүхэн авчраад юу болцгоогоод байгаа юм та нар” хэмээн олон нийтийн өмнө доромжлох гэмт хэрэг үйлджээ. Хуралд 50 гаруй хүн ирсэн тул олон нийтийн өмнө доромжилсон болж таарчээ. Уг нь ажил өгсөн авсан хоёр дарга 30 мянган төгрөгнөөс болж өмнө нь муудалцсан байж. Гэхдээ тэр мөнгө албан тушаалтай холбоотой гомдлыг нь сэдрүүлж орхисон бололтой. Энэ тухай доормжлуулсан эрхлэгч “Б.А эгч миний өмнө соёлын төвийн эрхлэгч хийж байсан, ажлаасаа халагдаж дараа нь би орсон, гадуур хэл амтай байсан” гэжээ. Мөнгөний маргааны дараа тосгоны иргэдийн хурал болж Хурлын дарга, засаг дарга, тамгын газрын дарга гээд тосгоны томчууд бүгд сууж байжээ. “Одоо иргэдийн саналыг сонсоё гэтэл Б.А эгч гэнэт орж ирээд микрафон аван Соёлын төвийн эрхлэгч бос гэхээр ажилтай холбоотой санал хүсэлтээ хэлэх нь гээд бостол бөөн юм болсон” гэж дороижлуулсан хохирогч мэдүүлж. “Тэгсэн намайг гараараа заагаад ёсөн шидээр доромжилсон, дуугүй байгаад байсан чинь сүүлдээ тэр хавийн хүмүүсийг доромжлоод эхлэхээр нь тэсэлгүй очиж микрафоных нь дууг хаасан” гэжээ. Ажлыг нь авсан хүнийг олон нийтийн өмнө доромжилохдоо экс эрхлэгч халамцуу байсан гэнэ. Тэрээр ажлаасаа халагдаад “хурц ууртай байдалд орсон” байтал ажлыг авсан хүн нь 30 мянган төгрөг гаргаад өгөхгүй элдэв шалтаг хэлээд байсанд хэрэлдэж муудалцжээ. Шинэ хуучин хоёр эрхлэгч зад хэрэлдээд салсаны дараа хуучин нь нэг газар орж зуу татжээ. Харин бусад явдлыг нь санахгүй байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлжээ. Монгол хэлний хураангуй тайлбар толь бичигт тайлбарласан “Банзал” гэж 1.Өмдний оронд бөгсөн биеэ ороон өмсөх лам нарын нэг зүйл хувцас, 2. Эмэгтэй хүний бэлхүүснээс доош өмсөх нэлмэгэр, битүү урт хормоотой нэг зүйл хувцас, 3.Завхай, садар, самуун банзал хүүхэн / завхай хүүхэн/ гэсэн утгатай, “Янхан” гэж үнэ хэлэлцэн явалдах эмэгтэй”-г хэлнэ гэж заасан тул бусдыг олон нийтийн өмнө доромжилсон хэрэг болж таарчээ. Гэхдээ шинэ хуучин хоёр эрхлэгч эвлэрсэн тул хэргийг хаасан гэнэ.
NUUTS.mn