Алтны магнат Т.Нямтайширын “бэлэглэсэн” байрыг чанар муутай хэмээн Овоотын хилийн цэргийн анги гомдол гаргажээ-2
…Тэр нь гар хийцийнх юм уу үйлдвэрийнх үү гэдэг нь мэдэгдэдгүй эд гэнэ. Харин “Батжин констракшн”-ыхон чех зуухыг хятадаар солих асуудлыг Нямтайшир босс хүртэл мэдэж байсан, тухайн үедээ зөвшөөрч байсан гэж мэтгэж. Тэгээд хилийн цэргийнхэн нь өөрсдөө хятад улсын зуухыг тавих нь үр бүтээлтэй, утаа багатай, нүүрс бага хэрэглэдэг, дулаанаа удаан барьдаг гэж санал гаргаж. Мөн чехийн зуух нь нарийн тоноглолтой компютерээр ажилладаг учраас бид ажилуулж чадахгүй, эвдэрвэл хэн засах юм, бид лав хотоос хүн дуудаж засуулж чадахгүй, тэгээд ч сэлбэг нь олдохгүй гэх кэргээр элдэв шалтаг тоочиж мэддэг чаддагаар нь хятад зуух тавия гэсэн болж таарчээ. Харин энэ хэрэгт нарийн тооцоотой алтны магнат тэгвэл зуухны үнийн зөрүүний найман саяыг үлдэгдэл мөнгөнөөс чинь суутгана хэмээн “Батжин констракшн”-г айлгаж. Түүнээс гадна Компаний нэр хүнд, хилчдийн тав тухийг бодон тавь гэсэн цахилгаан пийшин “лимьва”-ны хэрүүл дэгджээ. Гүйцэтгэгч компани үүнийг нэг айлд огт тавиагүй гэнэ. Гэтэл “МАК” айлд нэг тооцоод 12 цахилгаан пийшингийн оронд 12 ширхэг халаагч боллер тависаныг өдгөө хилчид голж байгаа гэнэ. Дээр нь бас модон хаалганы маргаан ч нэмэгдэж. “Батжин констранкшн”-ий хотоос ачуулж ирсэн гэх модон хаалга нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас өөр хаалга шинээр хийлгэн тээврийн зардалыг төлөөд долоон саяар зарж байж авчирч суулгуулжээ. “Батжин констракшин” нь үүнийг нь эсэргүүцэж бид бүр та нарын нэр зааж өгсөн “АТА” гэдэг компанианаас чинь 43 хаалга аваад ачиж авчруулсан биш харин ч өөрсдөө зардлаараа шатсан хэмээн маргажээ. Энэ мэтээр олон зүйл ангиар гүйцэтгэгч компаниа “ялласаны” дараа хамгийн сүүлд нь 12 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал босгож тавьжээ. Анхнаасаа л гэрээний хугацаандаа амжихгүй болох нь харагдаж. Дутуу ажлаа дараа нь гүйцээнэ, хавар нь хийчихнэ гэх мэтээр шалтаг заадаг гэнэ. Ажлаа түргэл, хүн хүч хая гэхээр ажиллах хүн алга өөр барилга дээр оруулчихсан гэх мэтээр алтын магнатын өөдөөс “аймшиггүйгээр томорсон” гэнэ. Өдгөө “МАК” гүйцэтгэгчээ нэлээд “сэжигтэй” гэж үзэж байгаа гэнэ. Учир нь сүүлийн үед “Батжин констранкшн”-ий хаягаар албан бичиг шаардлага явуулахаар хаягандаа байхгүй байна гээд буцаад ирдэг болсон гэнэ. Тэгсэн мөртлөө мөнгөө нэхэх болохоор хаанаас ч юм гараад ирдэг сурагтай. Захиалагч гүйцэтгэгч хоёрыг ийнхүү маргаж суухад хилчид одоо энэ байранд чинь ерөөсөө хүн амьдарч болох эсэх баталгаат хугацааг мэргэжлийн комиссоор тогтоолгоно, зардлыг та хоёр гарга гэсэн шаардлага тавиад байгаа гэнэ.
NUUTS.mn